• Өнөөдөр 2025-11-09

Ч.ӨНӨРБАЯР: МАН төрийн албыг өөрсдийн цүнх баригчдаар дүүргэсэн

2022-07-27,   660

       Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
       Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "ОХУ бол дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон улс. Гэтэл бид энэ бодлоготой зэрэгцэж, хамтран хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголтыг өгнө. Үндсэн хуульд гадаадын улсын цэргийг дамжин өнгөрүүлэхийг хориглодог, ардчилсан зарчимтай. Энэ үйлдэл нь хуучны цаг үеийг санагдуулж байна. НҮБ дээр Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь биш болж хувирч байна. Энэ цэргийн ажиллагаанд Беларусь, Узбекистан зэрэг ОХУ-ын халаасны хэдэн орнууд оролцох юм байна. Ардчилсан Монгол Улс энэ зарчмаар явж болохгүй. Яагаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал амьгүй байгаад байр суурь илэрхийлэх ёстой. Мөн МАН түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж, бөөн найр наадам хийж байна. Энэ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, ард түмэндээ том бэлэг барьж байна. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг давлаа. Үндэсний статистикийн газраас инфляци 16 хувьтай байна гэж мэдээлж буй. Энэ бол худал мэдээлэл. Зах зээл дэх үнийн хэт өсөлтөөс харахад 20 хувь давсан гэж харж байна. Өнөөдөр төгрөг цаас боллоо. Иргэдийн цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Томоохон зээлдэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй, зээлээ хугацаандаа төлж чадахаа больсон. Арилжааны банкууд иргэдэд жижиг зээл гаргаж чадахгүй, зээлээ царцааж байна. Ард түмэн баяр наадмаа тэмдэглэж болох ч УИХ-ын гишүүд, сайд дарга нар баяр тэмдэглэж, найр наадам хэсч байгаа нь ичгүүртэй. Та нар ямар гавьяа байгуулсан юм бэ. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар ямар асуудлыг шийдсэн юм бэ. Юу ч шийдээгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг нэмэхгүй байх. АИ-95 нь баячуудын бензин учраас үнэ нэмэгдэх нь хамаагүй гэнэ. Монгол төрийн бодлого ийм л ахархан болчихсон байна. Зарим нэг эдийн засагчид ирэх намраас эдийн засаг улам хүндэрнэ гэдгийг хэлж буй. Яагаад мэргэжилтэн хүний үгийг авч хэлэлцэхгүй, сонсохгүй байна вэ. Энэ бол МАН төрийн албыг өөрсдийн цүнх баригчдаар дүүргэсэнтэй холбоотой" гэв. 

Ч.ӨНӨРБАЯР: МАН төрийн албыг өөрсдийн цүнх баригчдаар дүүргэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188