• Өнөөдөр 2025-11-09

Л.ЭНХ-АМГАЛАН: Цэцэрлэгийн мянган туслах багшийг бэлтгэж байна

2022-07-21,   542

Улсын хэмжээнд 242 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэднийг 11800 багш сурган хүмүүжүүлж байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн билээ. 
 
Тэрбээр "Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум хоёр ээлжээр мянган туслах багшийг бэлтгэж байна. Нэгдүгээр ээлжийн сургалтаар 401 туслах багшийг бэлтгэсэн бол хоёрдугаар ээлжийн сургалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ ээлжид 510 хүн хамрагдаж байгаа. Сургалтад хамрагдаж байгаа хүмүүс 18 кредитийн 11 төрлийн хичээлийг судалж байгаа юм. Төгсөгчдийг нийслэлийн боловсролын газартай хамтран оршин суугаа хаягтай нь хамгийн ойр ажлын байранд хуваарилна. Туслах багш нарын сургалтын төлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэнэ" гэсэн юм. 

Л.ЭНХ-АМГАЛАН: Цэцэрлэгийн мянган туслах багшийг бэлтгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 17:42:19
    Үржээ: Туслах багшийн цалинг нэмж амралтын хоногийг 40 болгооч
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188