Хугацаа нь дууссан бараа, хуучирсан эд хогшлыг акталдаг шиг Төрийн ордноор дүүрэн “акталмаар”, “актлах” хугацаа нь хэтэрчихсэн гишүүд инээд алдаад л сууцгаах юм. Тэднийг улсын хэмжээнд битгий хэл ядаж сонгогдсон тойрогтоо гарт баригдаж, нүдэнд үзэгдэж, нүүр тахалчихаар олигтой ганц ч ажил хийгээгүйд нь ард түмэн гомдож, халаглаж сууна. Юу ч хийдэггүй мөртлөө олон удаа УИХ-д сонгогдчихсон гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хий дэмий л “Тэр ажил чинь яасан. Ямар их уддаг юм” хэмээн бие биеэсээ ам асууж, улсын мөнгө идэж, уусан тухай хэрүүл тарихаас өөр гавьдаггүй. Өнөөгийн парламентад намынхаа нэрээр халхавч хийгээд чимээгүйхэн Төрийн ордонд заларчихсан, залраад сурчихсан сул гишүүн олон байдаг. Ард түмнээ төлөөлж, УИХ-ын гишүүн болчихоод олигтой ажил хийхгүй мөртлөө бүгд хулгай, эрх мэдэл, албан тушаалын хэрэгт холбогдсон байдаг.
(1).jpg)
УИХ-ын гишүүн Н.Энхболд 2000 оноос хойш тасралтгүй зургаа дахь удаагаа Төв аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцад эдийн засагчаар эхлүүлжээ. Харин 1993-1995 онд Шадар сайд асан Л.Энэбишийн зөвлөхөөр ажиллаж, 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргаар ажилласан байна. Ингээд 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогджээ. Энэ хугацаанд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Түүний жилийн орлого 41 сая 731 мянга төгрөг. Мөн 906 саяын хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоол, нэг автомашинтай аж.
Тэрбээр ЖДҮХС-гаас өөрийнхөө “Өлзий дэн” компаниараа дамжуулан зээл авсан хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын газар, АТГ-т шалгуулсан гэдэг.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг улстөрчийн гараагаа 1990 онд эхлүүлсэн. Ардчилсан хувьсгалд оролцож, “Социал демократ” намд орж, нарийн бичгийн даргаар ажиллах байв. 1992 оны сонгуульд ялагдсаныхаа дараа Бээжингээс савхин хүрэм, Эрээн, Эрхүү, Кызыл рүү “гахай” зөөсний ачаар хөлжсөн гэдэг. Ингээд жил гаруйн дараа түүнд дахин “Социал демократ” намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал ирж, түүнийг эргэлт буцалтгүй улс төрд оруулсан гэдэг. 1996 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин гишүүн болж парламентад сууж байв. Харин 2004 оны сонгуулийн дараа Сангийн сайдаар болж, 2008 оны сонгуулиар Сонгинохайрханд дахин нэр дэвшин гарч, Ардчилсан намын даргаар сонгогдож байв. Мөн 2012 онд шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдож байв.
Н.Алтанхуяг ардчиллын жилүүдийн хамгийн баян Ерөнхий сайд яах аргагүй мөн. Түүн шиг улсын төсөвтэйгөө тэнцэх их мөнгийг төсвийн гадуур эргэлдүүлдэг Ерөнхий сайд байгаагүй гэж ярьдаг. Н.Алтанхуягийн танхим 2.8 тэрбум ам.долларыг зээлээр авсан гэх тооцоог сөрөг хүчнээс нь гаргаж байсан. Ардчиллын 22 жилийн түүхэнд аваагүй зээлийг хоёрхон жилд авлаа гэдгээр түүнийг буруутгасан. “Чингис”, “Самурай” бондын энэхүү зээл нь буцааж төлөх өр гэдэг утгаараа өмнөх үеийн нийгмээс хойш улсаа, ард түмнээ хамгийн богино хугацаанд, хамгийн их өрөнд оруулсан Засгийн газар болсон билээ. Тэрбээр “Ардчиллын өргөө”-г зарсан хэрэгт нэр холбогдож, “Таван толгой”-д хамаарал бүхий хүмүүсээ шахаж, “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдож АТГ-т шалгуулсан.

“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Тэрбээр 18 жилийн өмнө УИХ-ын гишүүн болсон цагаасаа улсын хэмжээнд битгий Хэнтий аймагт олигтой хийсэн ажилгүй, олон жил суудал бөглөж суудаг гэх. Тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн УИХ-ын гишүүдийн тоонд ордог. Түүний УИХ-ын гишүүнийхээ хувьд хийдэг зарим ажлаас дурдвал, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах, Үндэсний бөхийн холбооны маргааныг зогсоох зэрэг улс төрийн үйл ажиллагаанд оролцож, санлаа илэрхийлдэг байна.
Энэ мэтчилэн зүгээр л улс төрийн гол тоглогч, даацтай улстөрчийн дүрд тоглох гэж оролддог гишүүд бий. Гишүүд хийж бүтээсэн ажилгүй, ард түмний амны бай, хошин ярианых нь сэдэв, “сошиал од” болоод л дуусдаг болчихсон. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал ажил тойргийнхоо иргэдтэй уулзах, баяр наадмын үеэр нь бэлэг, дурсгалын зүйл хадгалуулах байдаг. Тэд ийм л ажил хийж юу ч хийдэггүй мөртлөө олон дахин сонгогдож, улс төрийг сүйрлийн эрмэгт хүргэдэг. Хэн ч гарсан ялгаагүй дээ гэж боддог, бүр гишүүдийнхээ юу ч хийдэггүй занг нь иргэд мэддэг мөртлөө ямар ч арга хэмжээ авдаггүй, бүр давраачихсан. Иймд иргэд ажлаа хийдэг, хийсэн ажилгүй гишүүдээ даруй эсэргүүцэж, актлах хэрэгтэй байна.
| АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ГИШҮҮДИЙГ ДАРУЙ “АКТАЛЪЯ” |
|
Т.Сувд-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 06:05:41
Пара бочигийн Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртэв
2025-11-09 06:01:15
Н.Баярмаа, Э.Номинтуяа нар самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 05:55:33
“Скай Хайпермаркет” ХХК нь Гидропоник хүлэмжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр “Буянт Бумба Эрдэнэ” ХХК-тай хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэлээ
2025-11-08 11:40:00
2025-11-08 11:03:46
Д.Пүрэвдорж байлдааны самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:45:31
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ
2025-11-08 10:36:26
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-11-08 10:35:57
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-11-08 10:35:15
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-08 10:34:28
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-08 10:33:59
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-08 10:33:40
Чөлөөтийн эмэгтэй баг АНУ-ын тэмцээнээс 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:30:26
Г.Монголжин жюү жицү-гийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан боллоо
2025-11-08 10:00:49
2025-11-08 09:54:43
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-08 09:47:10
Б.Одгэрэл жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-11-08 09:36:03
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |