• Өнөөдөр 2025-11-09

Н.УЧРАЛ: Цахим бодлогын байнгын хороог тэргүүлж ажилласнаас хойш таван хууль батлуулсан

2022-07-19,   449

       Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо.
 
    Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Мэдээлэл, технологийн салбар сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа үсрэнгүй хөгжиж, бид дэлхий дахинаа хөл нийлүүлэн хөгжих, эдийн засгаа тэлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд 2020 онд уг түр хорооны үйл ажиллагааг илүү өргөжүүлж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас анх харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага болох Цахим хөгжил харилцаа холбооны яам гэж байгуулсан нь манай улс цахим шилжилтийн хөгжлөө анхаарч байгаа гэж үзэж байна. Миний бие инноваци, цахим бодлогын байнгын хороог 2020 оноос хойш тэргүүлэн ажиллаж байгаагийн хувьд 2021 оны арванхоёрдугаар сард цахим хөгжлийг дэмжих хуулиуд болох “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”, “Кибер, аюулгүй байдлын тухай хууль”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг батлуулах ажлын хэсгийг ахлан, Хууль зүйн байнгын хороо, аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороотой хамтран тус таван хуулийг батлуулсан бөгөөд дээрх хуулийн хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүдтэй оролцоог ханган ажилласан. Мэдээлэл технологийн салбарт төр, хувийн хэвшлийг шинэ түвшинд гарган, хамтран ажиллах зорилгоор байгуулсан бодлогын зөвлөлд Монгол Улсын салбартаа тэргүүлэгч төдийгүй үндэстэн дамнагч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүд багтсан юм” гэв. 
 

Н.УЧРАЛ: Цахим бодлогын байнгын хороог тэргүүлж ажилласнаас хойш таван хууль батлуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188