• Өнөөдөр 2025-11-09

Тува бөх К.Цэдэн-Очир сумын заан цол хүртлээ

2022-07-09,   980

Аймаг, сум, дүүргийн наадмууд өргөн дэлгэр цар хүрээтэй эхлээд буй билээ. Тухайлбал энэ сарын 8-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын баяр наадам өндөрлөж болсон бөгөөд хүчит бөхийн барилдаанд Тува бөх Кара-Сал Цэдэн-Очир түрүүлж, сумын заан цол хүртсэн байна. Тэрбээр 38 настайгаас гадна Тувад арслан цолтой бөх юм. 
Ташрамд дурдахад тэрбээр Тувагийн дээд парламентад гурав дахь удаа сонгогдон ажиллаж байгаа аж. Мөн Кара-Сал Цэдэн-Очир 2010 он Тувагийн үндэсний наадамд түрүүлэн арслан цол хүртэж байсан юм. Харин энэ монгол туургатны наадамд оролцохоор ирээд буй эн юм. Мөн тэрбээр “Увс нуур” дэвжээний наадмыг сорилго  зодоглосон билээ. 

Тува бөх К.Цэдэн-Очир сумын заан цол хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-09 18:43:33
    Зочин: Улсын наадамд 5-ын даваанд 300 сая төгрөгөөр унаарай. Түрүүлснээс дээр
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188