УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ууртай” байгаа. Учир нь, тэрбээр сүүлийн хоёр ч чуулганы хурал дээр сайд нарыг, Төрийн нарийн бичгийн дарга нарыг загнаж, ажлаа өгөхийг шаардаад байна. Тодруулбал, тэрбээр хоёр хоногийн өмнөх чуулганы хурлын үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарыг зэмлэсэн.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Дарханы зам хэзээ эхэллээ. Энэ олон жил яагаад дуусгаж чадахгүй байна вэ. Газар дээр нь ажиллахдаа заавал Ерөнхий сайдыг аваачих хэрэг байсан уу, Л.Халтар сайд аа. Энэ таны ажил. Хэчнээн төгрөгийн зардал гарч байна вэ. Гүйцэтгэгчдээ мөнгөө өгчихсөн, нөгөө хэд нь алга болчихсон. Шүүхээр явахаар хугацаа алдаад байгаа учир дахиж төсөв гаргаж байна гэсэн сураг сонслоо. Энэ зэргийн асуудлыг та яагаад хийж болохгүй байна вэ. Арай л хэтэрч байна. Нэг хүнийг хэд хуваах вэ. Боомт руу, Дарханы зам руу аваачна. Иргэд олон нийт маш их бухимдалтай байна. Зарим сайддаа хариуцлага тооц гэж байна. Тэргүүн эгнээнд таны нэр явж байна. Болж бүтэхгүй бол ажлаа өгөөд яв, юунд нь зууралдаад байгаа юм. Гүйцэтгэгч нараа яагаад шахаж чаддаггүй байгаа юм бэ. Дундаа ороод алга болдог уу. Шулуухан уучлалт гуйгаад ажлаа өгвөл яасан юм бэ. Яаж ширэн нүүрлээд ингэж явдаг юм” гэсэн юм.
Харин өчигдөр тэрбээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг шүүмжиллээ.
Тодруулбал, чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хуралдааны талаар шивнээд шахуу хоёр улсын хоорондын энгийн харилцааны талаар ярьж байхад ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр “Ярьж байгаа зүйл чинь таалагдахгүй байна” гээд утсаа салгаж байна. Ийм том дарга нар бий болжээ. Хууль үйлчлэхгүй болохоор ингээд байдаг юм уу. Төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газарт ажлаа тайлагнадаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Нийтийн албаны ашиг сонирхлын хууль зөрчиж байгаа хэрэг шүү. Аль нэг нь ажлаа хийх ёстой. Одоо хар даа, хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхээ өмнө хийхээр ийм болдог юм байна. Сургалтын төлбөрөө төрөөр даалгачхаад, ирээд төрд таван жил ажиллаад цайруулчихдаг. Яасан сайхан юм. Тэгвэл залуусаа гадаадад төрийн мөнгөөр сургаж, төгсөөд ирэхээр нь ажилд авъя. Чамтай адилхан байлгаж, дарга болгоод, дэмжмээр байна. Хүн юм хэлэхээр урдаас хэрэлдээд, томроод байх юм. Би яривал ярина шүү. Эрдэнэт үйлдвэрт нэг тэрбум гаруй төгрөгийн шахаа хийж байсан шүү дээ. Тэрийгээ “Тэр чинь тэдхэн төгрөг” гээд сууж байсан” гэв.
Харин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өөрийн цахим хуудастаа "Томилгооны асуудал яриад, таалагдаагүй болохоор" хэмээн пост бичиж, Т.Аюурсайхан гишүүнтэй бичсэн чатаа баримтаар оруулжээ. Санаа нь, Т.Аюурсайхан гишүүн өөрийн хүнээ Туркийн Элчин сайдын яаманд “шахах”-аар ТНБД Н.Анхбаяр руу чат бичжээ. Харин түүний хүсэл биелээгүй учир хувь хүн, хувийн асуудал, ар гэр рүү дайрч байна хэмээн ТНБД Н.Анхбаяр үзэж байгаа аж.
Бид энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас тодрууллаа.
| ТНБД Н.АНХБАЯР: УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН томилгоо таалагдахгүй учраас хувь хүн рүү дайрч, халдсан |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |