• Өнөөдөр 2025-12-26

ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛААС ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ

2022-07-07,   638

    -НАМЫНХАН НЬ ЕРӨНХИЙ САЙДАА "ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЭЭСЭЙ БИЛЭЭ" ГЭЭД ГОРЬДОЖ СУУГАА БАЙЛГҮЙ-

     Манай улсын сайд, дарга нар бусдаас тусламж, хандив гуйдаг, гуйгаад сурчихсан гэх муу нэртэй. Одоо бараг хүлээж авах улсгүй болж, харилцаа тогтоох хүнгүй болсон гэх үү дээ. Юу ч байсан хамаагүй ширэн нүүрлээд л гуйж, түүдэг манай сайд, дарга нарыг ард түмэн, намынхан нь "Юутай ирэх бол, арвин юм зулгаагаад ирж чадах болов уу" гэж горьдож суудаг болж. Аргаа барсан Ардын намынхан ирэх онд төлөх бондын төлбөрөө олохын тулд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг нийтэд зарлаж, заримыг нь хорьж, шүүхдэж эхэлсэн.

     УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл “Гадаад өрөө хайхрахгүй, өрийг өрөөр, бондыг бондоор төлж явсаар 2030 онд гэхэд Монголоос хөөгдөх вий, хэдүүлээ. Гадаад өр цасан бөмбөг шиг томорсоор, жилд 1.2 их наяд төгрөг төлж байна. Мөдхөн “Улсаа дампууруулсан хулгайчууд” гээд улсаасаа хөөгдөж мэдэх нь байна шүү” гэж намынхандаа ихэд аминчлан анхааруулсан. Өөрөөр бол, гадаад өрнөөс үүдэлтэйгээр улсын аюулгүй байдалд аваарын гэрэл асаж  эхэлснийг эрх баригчид сануулах болсон. Энэ их өр, УИХ-ын даргын сануулгын үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.

     Монгол Улсын Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тео Бүүн Хи нар угтаж байв.

                     Энэ нь манай улсын удирдлагуудыг хүлээн авч уулзах гэсэндээ ч биш Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байгаа аж. 

     Ерөнхий сайд "Бээжин-2022" өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцохоор БНХАУ-д айлчилсан. Тэрбээр энэ үеэрээ

 -“Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах

-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх 

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллах

-Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэх

-Цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгөх тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Ковид-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтой талаар санал, солилцсон байдаг. Мөн Япон Улсад айлчлахдаа коронавирусийн эсрэг вакцины тусламж, хандив авсан байдаг. Харин энэ удаагийн үндсэн уулзалт, санал солилцох сэдвээс гадна намынхан нь Ерөнхий сайдыг “Ганзага дүүрэн ирээсэй билээ” гэж горьдож суугаа байлгүй.


ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛААС ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-07 11:09:23
    Эрдэнэ: Хэдэн яамны сайд нараа синга аас сонгочихсон дээр юм байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188