С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын XIV их хурал өнөөдөр болсон. Хурлын үеэр Ардчилсан намын гишүүн “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Д.Алтанхуяг С.Эрдэнэтэй маргалдаж, түүнийг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр ил боллоо.
“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.АЛТАНХУЯГ ГЭЖ ХЭН БЭ
Тэрбээр өмнө нь сумо тайлбарлагчаар телевизэд ажиллаж байсан. Улаанбаатар хотын уугуул иргэн. Эрхзүйч мэргэжилтэй. “Зэс эрдэнийн хувь” компани 2015 оны аравдугаар сарын 31-ний өдөр "Эрдэнэт" үйлдвэртэй зэсийн овоолгыг гурван жилийн турш ашиглах гэрээг үзэглэсэн байдаг. Гэвч "Эрдэнэт" үйлдвэрээс тус гэрээгээ цуцалсан байдаг.
Тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа “Нэг өдөр найзтайгаа суун мөнгө яаж олох тухай ярилцаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, үйлдвэрээ барихдаа иргэдээс мөнгө босгох боломжтой гэж бодсон” хэмээжээ. Ингээд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг Д.Алтанхуяг Орхон аймагт байгуулж, тус аймгийн 30 гаруй мянган иргэнээс хувьцааны үнэ болох 1000 төгрөгийг цуглуулсан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан. Товчхондоо, иргэдээс 30 сая төгрөг цуглуулсан болж таарч байгаа юм. Энэ мөнгөөрөө орон нутгийн болон төвийн телевиз, сонины эфирийн цагийг худалдан авч, өдөр бүр иргэдийн тархийг угаах сурталчилгаагаа хийдэг гэх. Мөн тэрбээр өмнө нь олон удаа жагсаал хийж тус компанийн хувьцаа эзэмшигч гэх 1000 төгрөгөө өгсөн иргэдийг утсаар дуудаж “Хувьцаагаа ирж ав. Жагсаалд оролцоорой” хэмээн нэгдэхийг уриалдаг тухай олон нийтийн сүлжээгээр гарч байжээ
Дашрамд дурдахад, Ардчилсан намын XIV их хурал өнөөдөр 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч “ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” дээр нэгдье уриан дор хуралдаж байна. Энэ үеэр Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдал, үүсээд байгаа асуудлуудыг хамтдаа хэлэцэж, Намын төлөөллийн төв байгууллага болон "Үндэсний Бодлогын Хороо"-ны гишүүдийг батламжлах аж.
| С.ЭРДЭНИЙГ ЗОДСОН Д.АЛТАНХУЯГ ГЭЖ ХЭН БЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |