Энэ их ядуурлын үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийг тоох, сонирхох тэнхэлтэй хүн тун цөөхөн. Ард түмэн нь “Бор хоног, шар өдрөө яая даа” гэж байхад МАН-ынхан учир зүггүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар сурталчилж, иргэдээс сайхан, сайхан санал, зөвшөөрөл авчих санаатай хэд хоног, хэдэн сар зүтгэлээ. Гэвч түүнийг нь үнэндээ тоож байгаа ч хүн алга. Бүгд турах дэглэмтэй хүн шиг эдийн засгийн дэглэмд орчихсон, хоолтой, хоолгүй гүрийж байна. Эдийн засгийн хямрал, үнийн өсөлтийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатарын ярьж байгаагаар монголчуудын амьдрал улам бүр борогших шинжтэй юм билээ. Яагаад гэвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахын аргагүй өссөн байгаа юм. Тухайлбал, төмс 900-2500 төгрөг, лууван 2000-4700, ургамлын тос 4300-9800, байцаа 2300-5000, атар талх 1280-1700, цагаан будаа 3650-4600 төгрөг болж өссөн нь монголчуудыг хүссэн зүйлээ аваад идчих боломжгүй, шүлсээ залгиад өнгөрөхөд хүргэсэн. Үүний шалтгаан нь, 6.2 хувьтай байсан инфляц нефтийн бүтээгдэхүүний үнэ, тээвэрлэлийн хүндрэлээс болж 16 хувьд хүрсэн байгаа юм. Энэ байдал үргэлжилсээр намар бүх бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж болзошгүйг Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас анхааруулж байгаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы үеэр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, иргэдэд ирэх дарамтыг бууруулах арга хэмжээний талаар судлах хэрэгтэй байна. Ард түмний амьдрал өдөр ирэх бүр уруудаж, үнийн өсөлтөд нэрвэгдэж байхад гишүүд найр наадмын хууль батлах тухай ярьж байна гэж иргэд УИХ-ын гишүүдийг маш их шүүмжилж байна. Шатахуун, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар санал боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахлан ажиллана” гэсэн. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын ахалсан Ажлынх хэсгийнхэн
-Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг хянах, эрчимжүүлэх,
-Мөнгөний болон төсвийн бодлогыг тэнцвэртэйгээр хослуулж, инцляцыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдлийг тодорхойлох,
-Эрэлт талаас инфляцыг өдөөхгүйн тулд бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрүүдийг хумих боломжтой эсэхийг судлах,
-Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, төсвийн алдагдлыг бууруулах нэмэлт арга хэмжээг боловсруулах,
-Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг хийж танилцуулах
-Олон улсын нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсээс үүдэн инфляц дэлхий нийтийн асуудал болж байгаа ч ирэх намраас урьтаж шаардлагатай арга хэмжээг судалж, хэрэгжүүлэх шаардлагатай” гэдгийг мөн онцолж байсан юм.

Ингэж хамаг юмны үнэ хэд дахин өсчихсөн, цаашид ч өсөх магадлалтай байхад юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт манатай. Бараг сонсохоос дургүй нь хүрч, өөрчлөх, эс өөрчлөх нь ард түмэнд сонин биш. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн болчих санаатай хэн д, юунд ч хамаагүй мөргөж, сөгдөж, алга хавсран залбирч, “Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв шүү” хэмээн хоолгойгоо сөөтөл хашхирч, алга ташиж гүйдэг хэдэн улстөрч тэднийг дагасан УИХ-ын гишүүн болох гэж санаархагч 200-300 хүнд хэрэгтэй гэдэг нь тодорхой.
Тиймээс Төрийн ордонд сууж үзэх сонирхолтой, УИХ-ын гишүүний албан тушаал, нэр хүнд горьддог хэдийгээ эрхлүүлж, Үндсэн хуулиа оролдохоосоо өмнө үнийн өсөлтийг яаралтай зогсоож, эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах хэрэгтэй байна, УИХ-ын гишүүд ээ.
| ҮНДСЭН ХУУЛИА ОРОЛДОХООС ИЛҮҮ ҮНИЙН ӨСӨЛТӨӨ ЗОГСООЖ БОЛОХ УУ, ГИШҮҮД ЭЭ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ Д.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |