Төрийнхөн хуулийг гууль болгож хараад сурчихсан. Яг л тэр зангаараа Үндсэн хуулийг яаж л бол яаж өөрчлөхөд бэлэн хөөрцөглөцгөөж байгаа шинжтэй янз нь. МАН-ынхан өөрсдийгөө, ажиллах арга барилаа өөрчлөх, шинэчлэх тухай ганц ч яриагүй мөртлөө өөртөө, намдаа, намынхандаа зориулж Үндсэн хуулиа өөрчилж байгаагаасаа ичих байтугай л юм болмоор. Гэтэл харамсалтай нь, “Үндсэн хуулийг өөрчилж, дураараа гар хүрч болохгүй. Эсэргүүцэж байна” гээд хэлчих зангаргатай, “Намынхаа эрх ашигт нийцсэн хууль батлахаасаа ич” гээд хэлчих зоригтой улстөрч, сөрөг хүчин үнэндээ алга. Бүгд л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн тавцанд “чилтлээ” зогсож, амь зогоох боломжоо харчихсан бололтой. Эрх баригч намынхан ч энэ боломжоор нь хэн бүхний амийг таглаж, нүдийг нь боочихоод дуу нэгтэйгээр дэмжүүлж, чуулган завсарлахаас хэдхэн хоногийн өмнө бужигнуулчихаад нам дарах санаатай юм уу даа.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг танхимаа зөвхөн УИХ-аар бүрдүүлдэг буюу Засгийн газрын гишүүд нь давхар дээлтэй байх, Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчлөхөөр тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл бий. Тодруулбал, УИХ-ын 50 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барихаар яригдаж буй. Үүнд МАН, АН, ХҮН-ын УИХ дахь төлөөлөл оролцоно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдчих юм бол МАН-ынхан сүргээрээ налайж байгаад л хүссэн хүнээ хүссэн цагтаа “дээш нь шидэх” тэдний хувьд ийм тансаг тогтолцоо бүрдэж, Ардчилсан нам тэр чигтээ арчигдах, мартагдана гэж болмоор юм билээ.
(1).jpg)
Уг нь Ардчилсан намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярьж эхэлсэн цагаас намынхаа эрх ашиг, байж болох бүхний төлөө бүх аргаа хэрэглэж, МАН-ынхны олон жил нууж, дарж, хаацайлж явсан хуудууг илчилж, өлсгөлөн зарлаж, өөрсдийнхөө хар толгойгоор дэнчин тавиад ч болтугай хүчээ нэгтгэх ёстой байсан. Одоо цаг нь оройтож, өөрсдөө ч намынхаа төлөө, Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж хуруугаа ч хөдөлгөсөнгүй чимээгүй суулаа.
Харин УИХ-ын гишүүд тангаргаа зөрчиж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна хэмээн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, гавьяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Б.Бямбадорж, Ардын их хурлын дарга асан, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа нар Үндсэн хуулийн цэцэд өчигдөр өргөдөл гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн юм.
Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга асан Б.Бямбадорж “2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс өмнө 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг баталсан. Үндсэн хуулийг тогтвортой мөрдөх ёстой. Үндсэн хууль бол суурь хууль. Болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хууль руу чихээд байна. Үндсэн хууль амьтай, баталсан хүмүүс нь өнөөдөр амьд байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 1.2 хэсэгт “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдсан хэрэг гэж үзнэ” гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн ямар төсөл байгаа нь бүү мэд. Ямар ч шалгуур үзүүлэлтгүй. Үндсэн хуулийн 25.2.3-т онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно гэсэн заалт бий. Арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан Ковидын хуульд Гамшгийн тухай, онц байдлын тухай хуулиуд орсон байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол найман жилийн дотор дахиж нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байгаа” гэсэн юм.

Харин Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав “УИХ-ын гишүүд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, Монголын ард түмний төлөө чин шударгаар ажиллана гэж тангараг өргөдөг. Өнөөдрийн парламентын гишүүд тангаргаа зөрчиж байна. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Харин өөрчлөлтийг Үндсэн хуулийн дагуу, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу хийхийг шаардаж байна” гэв.
Тэднээс өөр УИХ-ын гишүүдээс Үндсэн хуулийг өөрчлөлтийг эсэргүүцэх хүн бараг алга. Бүгд Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталчлах даалгавар аваад сонгогдсон тойргууд руугаа давхицгаасан байна.
| ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ГИШҮҮНГҮЙ БОЛЛОО |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |