• Өнөөдөр 2025-05-20

Ч.ӨНӨРБАЯР: Эрх баригчид ард түмний амьдралыг доройтуулж ажлаа сайн хийлээ

2022-06-20,   571

     Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 
 
  Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төрийн ордны хуйвалдааны аргаар хийх хандлага руу явлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд цэгцрэх хөдөлгөөн гэгч юм байгуулаад, "Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол төр шинэ гараанаас гарч, баялагтаа эзэн боллоо, сайхан амьдарна" гэж хэлснээс хойш гурав, дөрвөн жил болжээ. 
 
   Гэтэл одоо Үндсэн хууль болохоо байлаа гэсэн утгагүй зүйл ярьж байна. Энэ утгаараа Г.Занданшатар гэдэг хүн байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж болохгүй. Ёс зүйгүй үйлдэл болно. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг олж авах гэсэн увайгүй нөхөд Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй. Энэ бол нийгмийн гэрээ байдаг. Зөвшилцсөн зүйлийг яагаад дахиад өөрчлөх гээд байгаа юм" гэв. 
 
    Харин АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гарч ирж, ажлаа сайн хийнэ гээд залуучуудын жагсаалыг тараасан. Энэ хүмүүс ажлаа дэндүү сайн хийсэн учраас шатахууны үнэ сүүлийн байдлаар 300 төгрөгөөр өслөө. Найман сард эрчим хүчний үнэ нэмэгдэх гэж байна. Араас нь орон сууцны зээлийн төлбөрөө төлөх гээд ачаа нэмэгдэх гэж байгаа. Эрх баригчид ард түмний амьдралыг доройтуулж ажлаа сайн хийлээ гэж харж байна" гэлээ. 

Ч.ӨНӨРБАЯР: Эрх баригчид ард түмний амьдралыг доройтуулж ажлаа сайн хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188