Монголын шорон хулгайчаар дүүрч, эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, төсөв, тендер тонодог хулгайн систэм рүү шилжээд удаж байна. Зөвхөн төрийн томчууд гэлтгүй хороо, багийн дарга хүртэлх бүх албан тушаалд үүрэг гүйцэтгэж ажилладаг мэргэжилтнүүд улсын мөнгө сэм сэмхэн завшчихаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд өнгөрдөг тохиолдол элбэг. Хулгайн хэрэгт ханцуй, гар нийлэн холбогдож байсан монголчуудын хулгайн хэргээс дурдая.

Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж, уулын модыг Улаанбаатар руу шилжүүлэн суулгах нэрийдлээр ойгоос боловсон аргаар хулгай хийдэг, мөнгө угаадаг, зулзаган модыг тэрбум мод тарих аяны хүрээнд устгаж байгаа талаар манай сайтын сэтгүүлч сурвалжилсан. Тодруулбал, тэрбум мод тарих аяны хүрээнд уулнаас нарс модыг 37-39 мянган төгрөгөөр худалдаж аваад, улсад 380-600 мянган төгрөгөөр зарж, мөнгө угаадаг гэдгийг илчилсэн юм. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, ганц аян эхлүүлэхдээ байгалын модыг хуйгаар нь хулгайлж, мөнгө угаадаг ханцуй шамлаад орчихсон байгаа энгийн ганцхан жишээг танилцууллаа. Үүнээс өөр ард түмний мэдэхгүй, мэдээгүй өнгөрсөн хулгайн хэргүүд багц багцаараа байгааг үгүйсгэх аргагүй.

Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” 2021 оны есдүгээр сарын 8-ны дугаартаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар” гарчгийн дор Хэнтий аймгийн Батноров суманд бариад, буцаагаад нураасан “Андлалын хөшөө”-ний цаана ямар луйвар өрнөснийг бодит баримттайгаар нийтэлсэн. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хамаарал бүхий этгээд Л.Батсүрэн гэгч нь “Хос санаа” ХХК-иар дамжуулан “Андлалын өргөө”-ний 1.9 тэрбумын тендерийг хэрхэн өрсөлдөгчгүйгээр авсан, Л.Батсүрэн гэгч нь хэн болох, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ болон “Херо” Б.Баатар нартай ямар холбоотой тухай хөдөлшгүй баримтуудыг дэлгэсэн юм. Тус баримт, материалаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын мөнгийг буцаасан хэмээн худал хэлж, улаан цайм улсын төсөв, мөнгө хулгайлж дүүгээрээ тоглуулсан байгаа юм. Түүний бүрдүүлсэн энэ засгийн газрын сайд нар бүгд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж салбар бүртээ өөрсдийнхөө хамраал бүхий компанийг оруулаад ирчихсэн ар, өврийн хаалгаар тендер, зээл олгодог тогтолцоог гүнзийрүүлж байгааг ард түмэн өнгөрсөн хугацаанд харлаа.
Баянзүрх дүүргийн IV хорооны 18 хэсгийн ахлагч нарын ажилд иргэдийн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд найм нь хүнсний талон болон улсаас өгч байгаа тусламжийг өөртөө авдаг байсан нь тогтоогдож байв.
Тодруулбал, өөрийн хаяг дээрээ хүнсний талон авдаг, цар тахлын хүнд үед улсаас өгч байгаа тусламжийг зайлшгүй авах шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Тус хороо 16 мянган хүн амтай. Үүнээс 122 иргэн хүнсний талон авдаг. Халамж үйлчилгээний хэлтсээс гаргасан судалгаагаар 290-өөс доош оноотой иргэд уг талоныг авах ёстой. Тэгвэл хэсгийн ахлагч нарын цалин нэг сарын 500 мянган төгрөг байдаг аж. Мэдээлэлд ойр байгаагаа буруугаар ашиглаж буй энэ асуудалд Баянзүрх дүүргийн хэмжээнд хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг гарч байсан.
Эртний үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр шатрын морь хулгайлсан хэрэг энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ талаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаатар “Мишээл экспо” төвд болсон үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр “Үзэсгэлэн худалдаан дээрээс эд зүйлс алдлаа” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 59 настай “Н” дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон, хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээн мэдээлсэн юм.
Манай улсын нийт гэмт хэргийн 50 хувь нь хулгайлах төрлийн гэмт хэрэг байдаг. Хөдөө орон нутагт гардаг гэмт хэргийг 97 хувийг малын хулгай эзэлдэг бол Улаанбаатар хотод гардаг хулгайн гэмт хэргийг 60 хувийг орон байр, халаасын хулгай эзэлдэг байна. Иймэрхүү байдалтай улс төрийн намууд нь угжирсан хулгайчаасаа салж чадахгүй ард түмэндээ худлаа хэлж, хулгайчдыгаа улам бүр өөгшүүлсээр байна. Энэ мэтчилэн улс төрийн нам бүлэглэлийн хүчнийхэн томоохон компани, тендер тонож хөлжсөн эсвэл Хөгжлийн банк, ЖДҮДС-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө зээлсэн гээд том, жижиг гэлтгүй хулгайлсан, хулгайлж буй хэргүүдийг манай сайтын эрэн сурвалжлах нэгдлээс бэлтгэн хүргэдэг. Тэд хулгайн хэргээсээ болж ээлж дараалан АТГ-т шалгуулж, зарим нь шоронгийн хаалга татаж, үлдсэн нь хуулиараа, намаараа зохицуулаад үлдчихдэг болж.
Манай улсад мөнгө, санхүүтэй холбоотой хулгайн хэргүүдээс гадна хуулийн хулгай, оюуны хулгайг ч мартах ёсгүй. Үйлдсэн хулгайн гэмт хэргүүдээ цайруулахын тулд, мартуулахын тулд Үндсэн хууль, Эрүүгийн хуульд гар дүрж хүссэнээрээ хувиргаж өөрчилж буйг энэ Засгийн газар тодоос тод харууллаа. Энэ байдлаараа монголчууд тэр чигтээ хулгайч болж дуусах нь. Энэ бусармаг тогтолцоог цаашид даамжруулахгүй байхад анхаарч, үр хүүхэд, хойч үедээ үлгэрлэхгүй байх нь эрх бүхий албан тушаалтан, дарга нарын үүрэг билээ.
| ХУЛГАЙЧ МОНГОЛЧУУД |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |