Засгийн газрын хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Н.Тайванбэх Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан, эрчим хүчний чиглэлээр хэрэгжих, төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний чиглэлээр таван зорилтыг дэвшүүлж, 23 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Эдгээрийн ихэнх нь өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах эх үүсвэрүүдийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ юм. Өнгөрсөн хугацаанд бид холбогдох бэлтгэл ажлыг амжилттай хангасны үр дүнд өнөөдөр шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийн барилга угсралтын ажил эхэлж байна. Арван аймгийн дулааны станцын барилга угсралтын ажлыг долоон аймагт эхлүүлсэн. Сэргээлтийн эрчим хүчний дунд бага чадлын таван эх үүсвэрийг баруун бүсэд барьж ашиглалтад оруулахаар, барилга угсралтын ажил нь эхлээд явж байна. Мөн Ховд аймгийн Мянгад суманд баригдах нарны эх үүсвэр барилга угсралтын ажил дуусаж, ашиглалтад орсон. Энэ долоо хоногт Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төслийг эхлүүлнэ. Улаанбаатар хотын Сонгино дэд станцыг түшиглэн, цэнэг хураагуурыг барихаар ажиллаж байна. Харин Тавантолгой дулааны цахилгаан станцын хувьд хоёр дахь удаа тендер зарласан бөгөөд зургадугаар сарын 16-нд хугацаа нь дуусна.
Харин Багануурын дулаан цахилгаан станцын хувьд хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байгаа. Мөн Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглээд дулааны цахилгаан станцыг хувийн хэвшилтэй хамтарч барьж ашиглалтад оруулахаар шинэ сэргэлтийн бодлогод тусгасан. Ирэх долдугаар сарын 15-нд энэ станцын барилга угсралтын ажлын нээлтийг хийхээр ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд Монголын талаас авах арга хэмжээ, нүүлгэн шилжүүлэлтээс бусад ажил бүрэн хангасан. Хятадын талд зээлийн тусгайлсан хэлэлцэл хийж байна. IV ДЦС-ын хүчин чадлыг мөн нэмнэ. Ер нь цаашдаа цахилгаан дулааны үнийг өртөгт нийцүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд манай салбарын төслүүд гаднаас зээл авах бүрэн боломж бий. Цахилгаан дулааны эрэлт жилээс жилд өссөөр байна” гэв.
| Н.ТАЙВАНБЭХ: Дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг долоон аймагт эхлүүлсэн |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |