• Өнөөдөр 2025-05-20

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг өргөн барилаа

2022-06-14,   334

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев 2022 оны зургадугаар сарын сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Энэ онд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг уулзалтын үеэр онцолж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоёулаа далайд гарцгүй. Иймээс гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд бэлэн байгаагаа Элчин сайд Габит Койшибаев илэрхийлжээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг өргөн барилаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188