Шинэ Засгийн газрын сайдад хүч үзэхээр хэд хэдэн гишүүн бэлтгэлдээ гарч, оноо цуглуулах ажилдаа оржээ. Тэдний нэг бол тэрбумтан гэгддэг УИХ-ын гишүүн Н.Учрал. Тэрбээр олон нийтэд ямар үг, ямар үйлдэл таалагддаг гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгож, тойргийнхоо ахмадуудад хэвийн боовоор бэлэг барьж, "Тэтгэврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж шаардлагатай" хэмээн тэднийхээ ая талыг засаад, ард түмэнд “Н.Учралаас өөр сайн гишүүн байхгүй” гээд итгүүлчих санаатай олны анхаарлын төвд орж, байж болох хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт хийхээр зүтгэж байгааг энэ хаврын чуулганаар харлаа. Өмнө нь "Тэтгэвэр өвлөгддөг эрх нээнэ", "Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна" гэж ярихаас ичихгүй байна уу", "Хэдэн хүн ээлжилж дарга болдог төрийн албанд салхи оруулах цаг нь болсон" хэмээн чуулганы үеэр ярьж байв.
Түүний 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулъя. Тодруулбал, тэрбээр өөрийн орлогоо 961.1 сая, гэр бүлийн орлогоо 66 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр тухайн үедээ амины орон сууцгүй хэмээн бүртгүүлсэн бөгөөд 3.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байр, нэг үйлчилгээний зориулалттай байртай аж. Мөн 435 сая төгрөгийн үнэтэй хоёр автомашинтай, 28.4 саяар үнэлэгдэх малтай, 150 саяын газар эзэмшдэг, 85 саяын үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна. Тэрбээр гадаадад дансгүй бөгөөд хадгаламждаа 1.7 тэрбум төгрөгтэй. "Их засаг олон улсын их сургууль, "Массив тред" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК, "Грийн ланд групп" ХХК, "Роял академи" ХХК, "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Эвэргрийнлайф" ХХК-д хувьцаа эзэмшдэг аж. Мөн гурван тусгай зөвшөөрлийн эрхтэй болохоо хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.
Түүний аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг "Хүннү" ХХК ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан баримт олны өмнө ил болж, үүнд УИХ-ын гишүүн Н.Учрал эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх мэдээлэл гарч байлаа. Энэ үед УИХ-ын гишүүн Н.Учрал "Хүннү" ХХК зөвхөн миний аавын нэр дээр байдаг. Аав минь тус компанийг 1992 онд байгуулж, өнөөдрийг хүртэл хариуцаж ажиллаж байна. Тус компани ЖДҮ-ээс зээл авсан нь үнэн. Гэхдээ миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Өрөө төлнө" хэмээн мэдээлэл хийж байжээ.
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “НӨАТ-ын мөнгөөр амьдардаг хүн олон байна” хэмээж олон нийтийн сүлжээгээр хэсэгтээ л шуугиан тарьсан. Тэрбээр удалгүй өргөн хэрэглээний бараа болон шатахууны НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгох хуулийн төсөл санаачилж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн байдаг. Мөн малчдын хүүхдийг 6-8 насанд нь цахимаар сургах боломжтой болгох талаар ярьж, манай улсад эмчийн чадвар биш эмийн чанар муу байгааг онцолж, эрүүл мэнд, нийгмийн салбарт тухайлан анхаарч байгаа нь хоосон зүйл биш. Дараагийн засгийн газрын үед дээрх салбаруудын сайдын суудалд санаархаж, хийж, хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хуулийн төслөө, ард түмнийхээ итгэлд тулгуурлаад ярих юмтай зогсоно доо гэж тооцоолж байгаа биз.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлого байнгын хорооны дарга Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хоршиж, “Эрдэнэс алт ресурс” ХХК-д эзэн суусан байж болзошгүй баримтыг манай сайт өмнө нь хүргэсэн юм. Тодруулбал, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан УИХ-ын гишүүн Н.Учралтай тун ойр аж. Өөрөөр хэлбэл, Б.Ачитсайхан болон Н.Учрал нарын аав, ээжүүд нэг нутаг, дээрээс нь нэг их сургуулийг хамт удирддаг хамтрагчид ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор нь Хэнтий аймгаас гаралтай бөгөөд тус аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас ажлын гараагаа эхэлсэн. Харин ээж Ж.Цэцэгмаа нь Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын нэгдүгээр 10 жилийн Орос хэлний багшаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийгөө “Хэнтийнх” гэдэг бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэгэхээр Б.Ачитсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар гурвуулаа Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн удирдлагад багтдаг гэсэн үг.
Цаашилбал, илүү сонирхолтой баримт байна. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Гавьяат эдийн засагч Б.Болдбаатар нь УИХ-ын гишүүн Н.Учралын үүсгэн байгуулсан “Рояаль” Олон Улсын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажилладаг ажээ. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа нь тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Учралын үүсгэн байгуулсан их сургуулийг түүний ээж Ж.Цэцэгмаа, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав Д.Болдбаатар нар хамт удирддаг гэсэн үг юм. Цаашлаад Б.Ачитсайханы хүүхдүүд нь ч УИХ-ын гишүүн Н.Учралын гэр бүлийн эзэмшдэг хувийн сургуульд суралцдаг ажээ. Төрийн өмчит компанид томилгоо хийхэд хангалттай ойр холбоо хамаарал биш гэж үү.
Н.УЧРАЛ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД БОЛОХ ГЭЖ НҮХЭЭ БЭЛДЭЖ БАЙНА |
|
2025-05-20 10:56:35
2025-05-20 10:54:49
2025-05-20 10:25:12
2025-05-20 10:01:34
2025-05-20 09:56:45
2025-05-20 09:56:03
2025-05-20 09:49:46
2025-05-20 09:48:33
2025-05-20 09:30:41
2025-05-20 08:59:31
2025-05-20 07:45:43
2025-05-20 07:25:37
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-19 16:25:25
2025-05-19 16:13:01
2025-05-19 15:00:00
2025-05-19 14:16:24
2025-05-19 14:07:19
2025-05-19 14:05:13
2025-05-19 12:59:22
2025-05-19 12:42:50
2025-05-19 12:39:45
2025-05-19 12:37:03
2025-05-19 12:24:44
2025-05-19 12:10:26
2025-05-19 12:00:00
2025-05-19 10:58:35
2025-05-19 10:44:29
2025-05-19 10:40:56
2025-05-19 10:36:36
2025-05-19 10:14:17
2025-05-19 10:06:40
2025-05-19 09:38:25
2025-05-19 09:35:24
2025-05-19 09:17:33
2025-05-19 08:56:39
2025-05-19 08:46:13
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |