• Өнөөдөр 2025-05-20

ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүн “Гамшгаас урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагджээ

2022-06-13,   408

    НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Онцгой комиссын гишүүд, хэлтэс албадын дарга нарт  “Гамшгаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт”  сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Сургалтад  хамрагдсан удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах тогтолцоо, хууль, тогтоомжийн хэрэгжилт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, Онцгой комиссын ажиллах журам, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүрээнд мэдлэг олгосон байна.

       Ингэснээр дүүргийн гамшгаас хамгаалах тогтолцоо, гамшигтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан уялдаа холбоо, хамтын ажиллагаа, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт сайжирч, бэлэн байдал хангагдлаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  мэдээллээ.

ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүн “Гамшгаас урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188