• Өнөөдөр 2025-05-20

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ПОП ГУРВАН ГИШҮҮН

2022-06-11,   686

 УИХ-ын гишүүдийн өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хурал болон бусад хурал зөвлөгөөний үеэр хэлсэн хөгжилтэй зүйлсийг хүргэж байна. 
 
    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан морь унаж хөдөө давхихаас илүүтэй жижиг оврын онгоцоор явах боломжтой хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдээлсэн. Тэрбээр “Бидэнд хөдөө явах мөн нэгэн боломж байгаа юм. Бүгдээрээ машинаа унаад хөдөө гараад давхихаас илүүтэй жижиг оврын онгоцоор явах бололцоо бий. Манай улсад нэлээд олон жижиг оврын онгоц бий болсон. Ер нь бол майхан, санддлаа аваад хээрийн аялал жуулчлал хийхээс илүүтэйгээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох нь чухал юм байна” гэв. 
 
    Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн бүх албан хаагчид илүүдэл жинтэй хэмээн Байнгын хорооны хурал дээр хэлж, жингээ хасахад нь төсөв шаардлагатай байгааг онцолсон юм. Тэрбээр, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж “Би танд бичиг явуулаад одоо ямар ч хариу алга. Завхан аймгийн БҮХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД илүүдэл жингээсээ салъя. Наадам хүртэл гурван сарын хугацаанд шим тэжээл судлаачдыг аваачаад зөв зохистой хооллолтыг заалгаад, илүүдэл жингээсээ салаад яаж эрүүлждэгийн ард иргэддээ харуулж үлгэр дуурайлал болоод явъя гэсэн. Өнөөдөр энд зарцуулах нэг төгрөг нь ирээдүйд хавдраар өвчлөхөд зарцуулахаас хамаагүй илүү үр дүнтэй ажил байхад ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХАВДАРТ ЗОРИУЛЧИХСАН МӨНГӨНӨӨСӨӨ 70, 80-хан сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй л байгаа байхгүй юу” гэсэн юм.
 
   Харин УИХ-ын чуулган дээр байнга өөрийн үзэл бодол үгээ хэлж, шүүмжилж суудаг эрхэм болох УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулган дээр дуугүй суусангүй. Гормимын санал хэлж, төрийг шүүмжлээд амжсан. Тэрбээр “Сүүлийн үед төр бүх зүйлд оролцдог, цахимаар асуудалд ханддаг зүйл хэрээс хэтэрч байна. Өчигдөр гэхэд Зайсанд хэдэн гэр буулгах, тэндэхийн ажилтнуудыг баривчлах зүйл гарлаа. Төр зөвшөөрснөөсөө бусдыг чөлөөтэй явуулах ёстой. Аж ахуй нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Гэтэл өөрсдөө тэнд "Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуул" гэж өгөөд, буцаагаад дээрэмдэж авна гэдэг үнэхээр буруу зүйл. Ингээд харахаар төр олон зүйл рүү дайрч орж байна. Жишээ нь Хөтөлийн цементний үйлдвэрийг буцааж авч байна. Хөгжлийн банк, махны асуудал ч байна” гэв.

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ПОП ГУРВАН ГИШҮҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:29:11
    Зочин: Тэмбүүгийн мөнгийг нь цуг өг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188