• Өнөөдөр 2025-05-20

Н.НАРАНБААТАР: Засгийн газар ТУЗ-ын гишүүдийг томилдог байж болохгүй

2022-06-10,   414

      УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компаны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар хэлэлцлээ.
 
      Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Хуулийн төсөлд Засаг дарга орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийг чөлөөлөхөөр байна лээ. Тэдгээрийг сонгон шалгаруулахдаа орон нутгийн өмчийн хариуцсан засаг захиргааны нэгж гэсэн байсан. Томьёолол нь буруу шүү. Засаг дарга ТУЗ-ийн гишүүдийг томилдог. Урамшууллын тогтоодог байж болохгүй. Иргэдийн хурал байх ёстой. Өмчийн эзэн өөрийнхөө төлөөллийг томилдог, харин Засаг дарга санал болгодог байвал дээрх байх. Орон нутагт улстөржилт, хахуулыг бий болгодог газар бол орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байдаг. Яагаад гэхээр ТУЗ-д улстөрчид орж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчийн компанийн ТУЗ-д орно. Цалин урамшуулал авна. Нэг хүн гэхэд 100 гаруй сая төгрөг авна. Гүйцэтгэх захирал ТУЗ-тай гэрээ байгуулаад дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөд бизнес төлөвлөгөөнөөс давсан нэг хувь гэдэг байдлаар тавьчихаар хэдэн зуун сая, тэрбумын асуудал болж байна" гэв. 
 

Н.НАРАНБААТАР: Засгийн газар ТУЗ-ын гишүүдийг томилдог байж болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188