Ардчилсан намынханд хүч өгч, тэднийг зоригоор ташуурдахгүй бол явахгүй нь ээ. МАН-ынхан Үндсэн хуульд дураараа гар дүрж, чуулган завсарлахаас хэдхэн хоногийн өмнө бужигнуулчихаад олны шуугианыг дарах гэж байгаа бололтой. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчөө танхимаас сонгодог болчих юм бол Ардчилсан намынхан ирээдүйн 10, 20, 30 жил Ерөнхийлөгчгүй, намгүй, УИХ-д суух суудалгүй бүр мөсөн арчигдах шинжтэй. Харин энэ үед МАН-ынхан сүргээрээ налайж байгаад л хүссэн хүнээ хүссэн цагтаа “дээш нь шидэх” тэдний хувьд ийм тансаг тогтолцоо бүрдүүлчихээд л эзэрхэх аягтай юм.
Зарим эх сурвалжийн мэдээллээр эрх баригч МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яаравчилж, ямар заалт оруулахаа энэ долоо хоногт эцэслэн, хэлэлцэнэ гэдгийг онцолж байв. Хэрвээ МАН-ын бүлгээс эцсийн шийдвэр гарчих юм бол УИХ-аар батлагдсанаас өөрцгүй гэж болмоор. Хэрвээ тийм бол өнөө, маргаашгүй Үндсэн хууль өөрчлөгдөх нь. Мөн Ерөнхий сайдыг танхимаа зөвхөн УИХ-аар бүрдүүлдэг буюу Засгийн газрын гишүүд нь давхар дээлтэй байх, Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчлөхөөр тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл бий. Тодруулбал, УИХ-ын 50 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барихаар яригдаж буй. Үүнд МАН, АН, ХҮН-ын УИХ дахь төлөөлөл оролцоно гэсэн үг.
Харин хууль өөрчлөгдөхөөс өмнөх хэдхэн хоногт сөрөг хүчин буюу Ардчилсан намынхан юу амжуулах бол. Ямар байр суурьтай, юу хийх төлөвлөгөөтэй байгаа бол гэдэг сонин. “Арай л Үндсэн хууль өөрчлөгдөж. Ерөнхийлөгчөө танхимаасаа сонгодог болчих юм сан” гээд зүгээр суугаагүй болов уу гэж найдах буй дэмжигчид бий. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа түүнд нийцүүлж, 30 гаруй хууль нэмж өөрчлөх шаардлагатай гэх жагсаалт гаргасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл өөрчлөлтөөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадаагүй.

Монголчууд парламентын гишүүдээ аймаг, дүүргээсээ сонгож, Засгийн газрын гишүүнээр хэнийг ажиллуулахаа Ерөнхий сайд нь мэддэг. Харин Төрийн тэргүүнээ ард нийтээрээ сонгох ёстой хэмээн Ардчилсан намынхан гэлтгүй ард түмэн дургүй байна. Ардчилсан намынхан хэдий хүчин мөхөсддөг ч гэлээ энэ Засгийн газарт сөрөг хүчин болж буй намын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр байр суурь, үзэл бодлоо илэрхийлж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Ардчилсан намынхныг ард түмэн, улс эх орныхоо төлөө байр сууриа илэрхийлж, тэмцээч гэж хүсэж, шаардаж байгаа юм биш. Тэднийг өөрсдийнхөө эрх ашиг, намынхаа төлөө байж болох бүх аргаа хэрэглэж, МАН-ынхны олон жил нууж, дарж, хаацайлж явсан хуудууг илчилж, өлсгөлөн зарлаж, өөрсдийнхөө хар толгойгоор дэнчин тавиад ч болтугай хүчээ нэгтгээсэй билээ гэж олон түмэн хүлээж байна.
| АРДЧИЛСАН НАМЫНХАНД АМЬ Ч АЛГА, АМБИЦ Ч АЛГА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |