• Өнөөдөр 2025-05-20

Нийтэд тустай ажил хийж буй иргэд байгууллагын зам, талбайг цэвэрлэх байдлаар ажиллаж байгаа нь ялын зорилго, агуулгад нийцэхгүй

2022-06-02,   418

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хариуцсан алба хаагчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэл сургалтын төвийн эрдэмтэн судлаач, Дотоод хэргийн их сургуулийн багш зэрэг 80 орчим хүн оролцсон юм. Дүүргийн прокурорын газраас 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар судалгаа хийхэд нийтэд тустай ажил хийж буй иргэд тухайн байгууллагын нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх байдлаар ажиллаж байгаа нь ялын зорилго, агуулгад нийцэхгүй байгаа талаар мэдээлэл хийв. Мөн иргэдийн санал, мэргэжил, ур чадварын байдлыг харгалзан, нийтэд тустай ажлын төрлийг оновчтой сонгож ажиллахыг онцолсон байна. Хэлэлцүүлгийн үеэр ажил олгогч байгууллагын төлөөлөл “Олон Улсын Худалдаа, тээвэр логистикийн төв” Нийслэлийн өмчит хувьцаат компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх, мод үржүүлгийн ажилд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг сургаж, дадлагажуулан ажиллуулахаар харилцан тохиролцсон нь энэ төрлийн ялын чанар, үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой шийдвэр болсон аж.

Нийтэд тустай ажил хийж буй иргэд байгууллагын зам, талбайг цэвэрлэх байдлаар ажиллаж байгаа нь ялын зорилго, агуулгад нийцэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188