Монголын бахархал, гэрэл гэгээ болсон хүүхэд багачууддаа, тэднийг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжилж байгаа эцэг эхчүүдэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Монголын ирээдүй болсон хүүхэд бүр оюун санаа, бие бялдрын дархлаатай байж, өвөгдөөс өвлүүлсэн газар нутаг, тусгаар тогтнол баялаг уламжлал, агуу түүхийнхээ эзэд болж чадваас Монгол Улсын ирээдүй гэрэлтэй байж, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж чадна. Иймд хүүхэд багачуудын асуудалд бүх шатандаа онцгой анхаарч ажиллах ёстой. Ирээдүйг дархлан бүтээх, өвлөн үргэлжлүүлэх хүүхэд багачуудаас Эх орон эхэлдэг.
Монголын төр монгол хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүй, өсөлт хөгжлийн анхдагч хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа нь харамсалтай ч ирээдүйд илүү хариуцлагатай, бүтээлч, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх хойшлуулшгүй шаардлага тулгарч байгаад монгол хүн бүр санал нэгдэх биз ээ. Үүний тулд хоёр зуун мянга гаруй гишүүдтэй Ардчилсан нам эрх баригчдыг шахах, хянах сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэж Монгол Улсын хөгжил, иргэн бүрийн амьдралын чанар, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах эрхийг хангах бодлогуудыг санал болгох, хэрэгжүүлэхэд шахах болно.
Амьдран буй цаг хугацаа, орчин нөхцөл маань биднээс хүүхэд багачуудын төлөө эрс шинэчлэлийн, цогц хөгжлийн бодлого төлөвлөлтийг шаардаж байгааг эрх баригчид төдийлөн ухамсарлахгүй, төлөвлөхгүй, хийхгүй байгааг олон бүгдээр харж байна. Иймд хүүхэд бүрийн эрхийг ханган биелүүлэхийн төлөө нийгмийн өөрчлөлт, зохицуулалт, шинэчлэгч бодлогыг хэрэгжүүлэхийн тулд иргэд, сонгогчидтойгоо нягт хамтран ажиллах шаардлага тулгарч байгааг Ардчилсан намын гишүүд бид бүрнээ ойлгож, бэлдэж байна.
Хүүхэд бүрийн эрхийг эдлүүлж, ирээдүйг гэрэлтэй байлгахын төлөө бид зүтгэнэ ээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол хүүхэд бүр эх орондоо инээд баясал, аз жаргалаар дүүрэн өсөж, сурч боловсрох эрхээ эдлэх болтугай.
| Ардчилсан намын дарга Х.Баттулга: Монголын ирээдүйг дархлан бүтээх хүүхдүүдээс эх орон эхэлдэг |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |