Юун Хөгжлийн банкны асуудал, хил, гаалийн хэрэг манатай өчигдрийн чуулганы хуралдааны үеэр гадаад өр гэдэг толгойны өвчин болж, бүтэн цаг хэлэлцэв. Гадаад өр бол үй олон асуудлын дундуур үе үе орж ирдэг хэрүүлийн сэдэв. Түүнээс биш ямар нэгэн гарц гаргалгаа, шийдэл хайж, үр дүнд хүрдэггүй, хүргэдэггүй. Хурлын үеэр хэн нэгэнд буруу өгөх гэж сайрхахаас өөрцгүй болсон. Манай улс өдөрт дунджаар 10 их наяд төгрөгөөр өрийн хүүгээ төлдөг аж. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болсон юм. Төсөв батлах энэ их ажлын хажуугаар гадаад өрийг ажил хэрэг болгож ярьсны учир юу байв.
Тогтоолын төслийн талаарх УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу -3.8 хувьтай гарсан. Инфляци буюу үнийн өсөлт 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орохоор байна” гэв. Мөн ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улс халамжийн элдэв хөтөлбөрүүдээ зогсоож, өрийн асуудалдаа анхаарах, инфляциа цаашид өсгөхгүй байх, стагфляциас гарах төлөвлөгөө гаргах ёстой гэдгийг сануулсан юм. Эдгээр байгууллагууд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 2022 онд нэг орчим хувьд байх тооцоолол хийжээ. Дэлхийн банк “Украины дайнаас шалтгаалан түлш, шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж хумигдах тохиолдолд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, 2022 онд ердөө 0.7 хувь болж болзошгүй байна” гэж дүгнэжээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийг өмнө нь 4-6 хувь гэж тооцож байсан төсөөлөөл ийнхүү огцом өөрчлөгдсөнийг төсвийн төсөөлөлдөө тусгах шаардлагатай” гэв.
Мөн тэрбээр Монголбанкнаас гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 33 тэрбум 805 сая ам.доллар буюу 106.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монголд хүүхэд төрмөгцөө 31 сая төгрөгийн өртэй болж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байсан. Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” гэж дүгнэж байв.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2021 оны сүүлээр Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж гарснаас Засгийн газрын өр 8.4 тэрбум ам, доллар байна. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөв дээр 905 тэрбум төгрөг сууснаас 365 хоногт хуваахаар 2.5 тэрбум төгрөг гэсэн тооцоолол байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын Улсын зээлжих зэргийг B3 буюу тогтвортой, хэвийн гэж тогтоосон нь Засгийн газрын зүгээс өрийн менежментийг хуулийн дагуу оновчтой хэлбэрээр явуулж байгаа нь харагдаж байна. Үлдэж байгаа өрийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд төлж байгаа” гэдгийг хэлсэн юм.
Мөн тэрбээр, төрийн албан хаагчдын цалинг 2023 онд нэмнэ гэж байгаа ч хэрхэн, яаж нэмэхийг ирэх оны төсвийг хэлэлцэх үед нухацтай ярилцана. Харин төсвийн хүрээний мэдэгдэл дээр инфляци найман хувьтай байгаа. 2022 оны төвсийг хэлэлцэх үед инфляцийг мөн л энэ хувь дээр барина гэж Засгийн газар, Монголбанкныхан мэдэгдэж, бодлогын баримт бичгээ батлуулсан. Одоо инфляци 15, оны эцэст 17 хувьд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Иймд бодлогын алдаа хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооцож, бид үнийн өсөлт, ханшийн уналтын алдааг нь засаж залруулахад онцгойлон анхаарч ажиллах ёстой” гэсэн юм.
ГАДААД ӨРИЙГ ГЭНЭТ ЯРИХЫН УЧИР ЮУ ВЭ |
|
2025-05-20 07:45:43
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-19 16:25:25
2025-05-19 16:13:01
2025-05-19 15:00:00
2025-05-19 14:16:24
2025-05-19 14:07:19
2025-05-19 14:05:13
2025-05-19 12:59:22
2025-05-19 12:42:50
2025-05-19 12:39:45
2025-05-19 12:37:03
2025-05-19 12:24:44
2025-05-19 12:10:26
2025-05-19 12:00:00
2025-05-19 10:58:35
2025-05-19 10:44:29
2025-05-19 10:40:56
2025-05-19 10:36:36
2025-05-19 10:14:17
2025-05-19 10:06:40
2025-05-19 09:38:25
2025-05-19 09:35:24
2025-05-19 09:17:33
2025-05-19 08:56:39
2025-05-19 08:46:13
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |