Сургуульд халдлага үйлдэхээс хэдхэн минутын өмнө Техасын зэвсэгт этгээд онлайн анхааруулга илгээжээ
УВАЛДЕ, Техаст, 5-р сарын 25 -нд 19 хүүхдийг, хоёр багштай нь хөнөөсөн зэвсэгт этгээд халдлага үйлдэхээсээ хэдхэн минутын өмнө бага ангийн сурагчдыг буудна гэж бичиж онлайн зурвас нийтэлсэн гэж мужийн захирагч Грег Эбботт лхагва гарагт мэдэгдэв.
Буутай этгээд мягмар гарагт мөн эмээгээ буудна гэсэн мессеж илгээж, дараа нь түүнийг буудсан гэдгээ баталгаажуулан өөр нэг цахим бичлэг хийсэн гэж Эббот хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Сэжигтэн эмээгээ гэрээсээ гарахын өмнө нүүр рүү нь буудаж дараа нь сургууль уруу дайражээ, эмээ нь азаар амьд үлдэж, цагдаа дуудсан байна.
Зэвсэгт этгээдийг 18 настай Сальвадор Рамос гэх бөгөөд АНУ-ын сургуульд сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг үйлдэх гэж байгааг хэн ч гадарлаагүй гэж эрх баригчид мэдэгдэв.
Тэрээр эмээгээ буудсаныхаа дараа зугтаж, Сан Антонио хотоос баруун тийш 80 миль (130 км) зайд Техас мужийн Увалде хотын Робб бага сургуулийн ойролцоо машинтайгаа мөргөлдөж, дотогш орохоосоо өмнө нь ойртон ирсэн сургуулийн цагдаагаас зугтаж чадсан байна.
Тухайн үед буун дуу гараагүй гэж цагдаа нар мэдээллээ. Гэвч сэжигтэн офицерыг хараад сум дүүрэн цүнхээ унагаад сургууль руу гүйж орсон гэхээс бусад нь цагдаа нар хэргийн талаар цөөн хэдэн мэдээлэл өгсөн байна.
Дараа нь Рамос AR-15 загварын буу барин сургуулийн арын хаалгаар орж 4-р ангийн анги руу ороод, анги доторх бүх хүмүүсийг бууджээ.
Эрх баригчид сэжигтэн хэрэг үйлдэхээсээ хэд хоногийн өмнө хуулийн дагуу хоёр буу, 375 сум худалдаж авсан гэж мэдэгджээ..
Энэ хооронд цагдаа нар байшинг бүслэн цонхыг нь хагалж, хүүхдүүд болон ажилчдыг зугтаахад тусалсан байна. АНУ-ын хилийн харуулын ажилтнууд мөн хариу арга хэмжээ авч, буудсан этгээдтэй нүүр тулахын тулд барилга уруу нэвтэрч, нэг төлөөлөгч буудалцаан дунд шархадсан гэж дотоодын аюулгүй байдлын албаныхан мэдэгдэв.
Эцэст нь Рамосыг хууль сахиулагчид буудан хөнөөсөн юм.
Эх сурвалж: REUTERS
| Сургуульд халдлага үйлдэхээс хэдхэн минутын өмнө Техасын зэвсэгт этгээд онлайн анхааруулга илгээжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |