• Өнөөдөр 2025-05-20

ХЯТАДУУД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШҮД”-ИЙГ СУГАЛАХ УУ

2022-05-26,   2817

        -Л.ХАЛТАР САЙД ЗАСГИЙН ГАЗРЫН "ЧИХ"-НЭЭС МӨН Ч ИХ ХОНХ УЯХ ЮМ ДАА-

        Шүд өвдөх ч ёрын шүү дээ. Засгийн газрын шүд бүгд хорхойтой, янгинадаг.  Тэгсэн мөртлөө яаж тэсдэг юм бүү мэд. Ялархсандаа нэгийг нь ч суга татчихаагүй, гүрийгээд л байгаа. Бүр санасан, сэдсэн хүнээ хорхойтой араандаа тас зуугаад сурчихсан ч юм шиг, давуу тал болгож ойлговол. Гэхдээ цаг хугацааны эрхээр бүгд суга, суга татуулж, зарим нь аяндаа үйрч, эмтрээд дуусна биз. Одоохондоо хана нь цоорчихоогүй байгаа гэсэн үг. Сүүлийн үед Засгийн газрын  хэд хэдэн шүд гойд хөндүүртэй байгаа гэсэн. Хамгийн анх л өвдөж эхэлсэн Зам, тээврийн сайд Л.Халтар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин гээд тоочвол шүдний өвчин зөндөө. Гэхдээ сүүлийн үед Л.Халтар сайд суга татуулж магадгүй нөхцөл байдалтай байгаа гэдгийг зарим эх сурвалж онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хятадын “CNN” агентлаг хил дамнасан авлигын хэрэгтэй холбоотой 10 хүнийг баривчилсан тухай мэдээлсэн. "Чингэлэг тээвэртэй холбоотой  авлигын  хэрийг ямар хүмүүс удирдаж байсныг удахгүй мэдээлнэ" гэсэн. Тус мэдээллийг сонссон монголчууд “Хоёр улсын зам, тээврийн сайд тус хэргийг удирдаж, тохиролцсон байх нь гарцаагүй. Л.Халтар сайдыг аль эрт явуулах ёстой байсан юм. Гараас нь ямар ч ажил гарахгүй мөртлөө хамаг буруугаа бусад руу чихдэг” хэмээн түүнийг буруутгаж, таамаглаж эхэлсэн. 

ЭРЭЭНИЙ ХИЛ, ГААЛЫН 10 ГАРУЙ АЖИЛТАН АВЛИГА АВЧ, БАРИВЧЛАГДЖЭЭ 

        Бүр тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Хөх хотын төмөр зам, хил гаалийн албан тушаалтан болох 10 гаруй хүнийг баривчилсан бөгөөд Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлж, өөрчилсөн тухай мэдээлэл бий. Баривчлагдаж, чөлөөлөгдсөн албан тушаалтнууд чингэлэг тээвэр нэрийн дор авлигын томоохон сүлжээ үүсгэсэн байсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр “Коронавирусийн халдвар эхэлсэн цагаас чингэлэг тээвэртэй холбоотой авлигын сүлжээ гаарсан. Харин энэ онд Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтын тээврийг задгай тээврийг чингэлэг тээвэрт шилжүүлснээр авлигын сүлжээ бүр томорсон” гэж байгаа юм. Мөн "Хил гааль хэвийн байхад задгай тээврээр нэг ачааны машинд хоёр чингэлэг ачаа тээвэрлэдэг байв. Нийт өртөг нь 25 сая төгрөгт багтаад манайх руу ороод ирчихдэг байсан. Гэтэл чингэлэг тээвэрт шилжсэнээс хойш энэ өртөг огцом нэмэгдсэн. Тухайлбал нэг машинд хоёр чингэлэг биш, нэг чингэлэг л ачна. Ачигдсан нэг чингэлгийн өртөг 45 сая төгрөг болсон. Өмнө нь 25 сая төгрөгөөр ирдэг байсан ачаа 90 сая төгрөг болсон гэсэн үг. Үүнээс ч нэмэгдсэн. Өдөрт хэдэн чингэлэг оруулж ирэх вэ, сард хэд болох вэ гээд бодоод үзэхэд багагүй тоо гарна" гэсэн юм. 

        Энэ хэрэгт манай улсын хил гаалийнхан, бусад эрх мэдэлтэй хүмүүс холбоотой гэдгийг тэд онцолж буй.  Ийм бизнес хийх гэж зориудаар хил гаалийн гацаа, халдвар ярьж, тээвэрчдийг шүүмжилсээр чингэлэг тээвэрт шилжүүлсэн гэж хардаж болмоор ч юм шиг.  Мөн энэ сарын 20-ны 104, 105 тоот мэдэгдлээр Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савлагаатай үр тарианы импортыг сэргээх зөвшөөрөл гаргаж, холбогдох байгууллагуудад хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийх чиглэл өгөхөөр болсон. Үүнээс харахад, олон тэрбумаар эхлүүлсэн чингэлэг тээвэр ямар ч үр дүнгүй, хий хоосон төсвийн мөнгийг үрсэн, авлигын сүлжээг бий болгосон хэрэгсэл байв уу гэх хардлага олоны дунд бий болгож байгаа юм.

         Харин үүнтэй холбоотойгоор Л.Халтар сайд өчигдөр мэдээлэл өгсөн. Тэрбээр “Надад хил гааль хаалттай байсантай холбоотой идэж, уусан зүйл байхгүй учир хэзээ ч шалгуулахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн. Мөн тэрбээр “Надад Эрээн дэх хил гаалийн хүмүүсийг баривчилсан” гэх албан мэдээлэл ирээгүй. Намайг ямар байдлаар хил, гаалийнхантай холбох гэж байгааг мэдэхгүй байна. Ачаа, тээврийн үнэ хоёр дахин өссөн нь авлигын хэрэгтэй холбоотой байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ үүнийг би биш хуулийн байгууллагынхан хянаж, шалгах ёстой. Хятадын талд ямар хэрэг үүссэн болохыг би мэдэхгүй” хэмээн тайлбар өгсөн юм. 

          Ямартай ч  хятадуудын гаргасан мэдээлэл, тэдний хууль, хяналтынхны авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй этгээдүүдийг баривчилсан байдал нь  хил дамнасан авлигын том хэргийг илрүүлж, олон нийтэд мэдээлж, манай улсын Засгийн газрыг доргиож, бүтцэд өөрчлөлт оруулахуйц даацтай байлаа. Хэрвээ Хятадууд чингэлэг тээврийн авлигын хэрэгтэй холбоотой хоёр хүнийг зарлаж чадвал хятадууд Монголын Засгийн газрын нэг ч болтугай "өвчтэй шүд"-ийг сугалахад ч бэлэн байна. 

 

ХЯТАДУУД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШҮД”-ИЙГ СУГАЛАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 18:17:44
    Монгол: Эргүү ацнуудаа ямар ч буруу хэрэг хийсэн бай монгол улсын иргэнийг монгол шүүх шийдэж яллах ёстой шүү сүүлийн үед хятадаар оросоор яллуулах тухай их бичих боллоо эргүү пиздакууд оросоор шүүлгэж буудуулж байсан цаг эргээд ирэх нь үү эргүү малууд их байна эд бол эрлийз хужаагийн шээснүүд шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 16:41:20
    Hujaa bhaa sdaa: Ene haltar ******** yag mongol mon vv. Uls ornoo yagd boddoggui uym bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 12:38:14
    Сэндэм: Та 2 энэ байдлыг далимдуулж 76 хулгайч монголын баялагыг цолмож дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 12:32:54
    Дугарсурен: Хурэлсухээ..Оюун эрдэнэ та 2 одоо е.е.сайдын албан тушаалаа хурдан огч ард тумэнд буян болооч унэхээр чадвар чинь хурэхгуй монголыг дампууралын дээд цэгт хургэлээ ард иргэд туйлдаа хурч одоо эх оронгуй болоход ойрхон боллоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 10:29:46
    irgen: ene abilgalchiig ali hediin zailuulah baisan ym daa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188