Их Монгол Улсаас мянган жилийн өмнө Хүннү гүрэн монголын анхны төрт улс байсан. Харин хууль санаачлагчид Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хоёр мянган жилийн түүхтэй “Хүннү” гэх үгийг хассан нь харуусал төрүүлж байгаа юм. Хуулийн нэг үг, өгүүлбэр, цэг, таслал бүр бидний амь, амьдралд нөлөөлж байдаг. Ямар учраас Монгол төрийн түүхээс Хүннүгийн түүхийг хасах болов гэдэг нь монголчуудад эргэлзээ, айдас төрүүлж байна. Арай хууль, төрийн түүхээ наймаалцаж, тохиролцоогүй байлтай.
Монгол төрийн түүхээс Хүннүгийн түүхийг хасаж, баяр наадмаараа дурдахгүй, тэмдэглэхгүй байх юм бол Хүннү, Сяньби, Жужан, Хядан гээд монгол угсааныхаа бүх улсын түүхийг орхиж байна гэсэн үг. Төрийн наадам юм бол төр улсынхаа түүхийг бүтэн байлгаж, зөв нэрлэх ёстой биз дээ. Хятадууд түүхээ аль болох л таван мянган жилийн түүхтэй гэж ярьдаг. Харин манайх улам хойш нь татаж, сүүлдээ бүр хасаж, хаяж байх нь шившигтэй юм.
Хүннү гүрэн гэдэг үгийг түүхийн шаргал хуудас, Баяр наадмын тухай хуулийн заалтаас хасах юм бол учирч болох хэд хэдэн шалтгаан, эрсдэл бий. Тодруулбал, Киргиз, Казакстан гээд бусад улс орон тэмдэглэх аюултай. Тэмдэглэж байсан түүх ч бий. Тухайлбал, Киргиз 2001 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2000 жилийн ойг тэмдэглэсэн гашуун түүх байдаг. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Баяр наадмын тухай хуульд "Хүннү" гэдэг үгийг, Хүннүгийн түүхийг түүхийн мэдлэгтэй, монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс хөөцөлдөж, хөөцөлдөж оруулсан байдаг. Тийм ч учраас Хүннү гүрний ойг тэмдэглэх нь монголчуудын хувьд улс төрийн ач холбогдолтой.
Чингис хаан 1221 онд Хятадын бумбын шашны тэргүүн Чан Чун Бумбатай уулзахдаа “Миний төр шаньюйн улсаас эхтэй” гэж хэлсэн байдаг. Чингис хаан хүртэл Хүннү гүрнээс эхтэй гээд хэлчихсэн байхад бид одоо энэ их түүхийг тэр чигт нь авч хаяна гэдэг байж боломгүй асуудал. Ямар ч хүний тэр тусмаа монгол хүний оюун ухаан, зүрх сэтгэлд багтахааргүй, хүлээн зөвшөөрч чадахааргүй асуудал боллоо. Хоёр мянган жилийн түүхтэй Хүннүгийн түүхийг түүхийг Баяр наадмын тухай хуулиас хасч, түүхийн шаргал хуудаснаас арчиж хаяна гэдэг монголчуудын хувьд эмгэнэл шүү. Хүннүгийн түүхийг бид тэмдэглэхгүй, дурдахгүй, хамгаалахгүй бол Солонгос Улс ч тэмдэглэхэд бэлэн хүлээгээд сууж байна. Яагаад гэвэл, Хүннү гүрний харьяанд Солонгос, Казакстан, Киргиз зэрэг улс байсан. Гэхдээ улс төрийн төв нь Монгол Улс байсан болохоор яалт ч үгүй Монголын төр юм. Гэтэл бид өөрсдөө, эрх мэдэлтнүүдийн дур зоргоор Монголын төрөөс, түүхээс хагацаж чадахгүй.
Хүннү бол Төв Азийн анхны төрт улс бөгөөд Улс төрийн төв нь өнөөгийн Монгол Улсад байсан. Монголд Хүннүгийн хаад язгууртны 11 мянга гаруй булш бунхан байдаг аж. Тийм учраас 2000 мянган жилийн түүхийг баяр наадмаараа дурдахгүй, тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Монголын тулгар төр Хүннүгийн эзэнт улсын 2230, Их Монгол Улсын 815 Ардын хувьсгалын 100 жил гээд бүх түүхэн ойн баярыг дурдах нь монголчуудын үүрэг, монгол төрийн бахархал байх ёстой. Тийм учраас хуульд гар хүрсэн, санаачлагч нар Баяр наадмын тухай хуулиа заавал эргэн харах хэрэгтэй гэдгийг монголчууд шаардаж байна.
БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИАС ХҮННҮГИЙН ХОЁР МЯНГАН ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХАСЧИХВАЛ ТҮҮГЭЭД АВЧИХ УЛС ЗӨНДӨӨ БАЙНА |
|
2025-05-20 07:45:43
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-19 16:25:25
2025-05-19 16:13:01
2025-05-19 15:00:00
2025-05-19 14:16:24
2025-05-19 14:07:19
2025-05-19 14:05:13
2025-05-19 12:59:22
2025-05-19 12:42:50
2025-05-19 12:39:45
2025-05-19 12:37:03
2025-05-19 12:24:44
2025-05-19 12:10:26
2025-05-19 12:00:00
2025-05-19 10:58:35
2025-05-19 10:44:29
2025-05-19 10:40:56
2025-05-19 10:36:36
2025-05-19 10:14:17
2025-05-19 10:06:40
2025-05-19 09:38:25
2025-05-19 09:35:24
2025-05-19 09:17:33
2025-05-19 08:56:39
2025-05-19 08:46:13
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |