• Өнөөдөр 2024-04-26

Г.ЁНДОН: Засгийн газрын хуралдаанд газрын тостой холбоотой асуудлаар танилцуулга хийсэн

2022-05-18,   525

           Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
 
       Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний гэрээ, газрын тосны олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар танилцуулга хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, Шадар сайд зэрэг бусад сайд нарын оролцоотой цахим хуралдаанд энэ танилцуулгыг хийсэн. Ингээд ажлын хэсгийг Монгол Хятадын Засгийн газрын хороодын комиссын Монголын хэсгийн ажлын хэсэг байгуулсныг өнөөдөр шийдвэрлэсэн. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудал болон газрын тосны нөөцийн тухай асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл танилцуулга хийхийг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд үүрэг болгосон. Мөн газрын тосны олборлолт, хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр газрын тосны хайгуул явж байгаа. Ялангуяа, Газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутаг, аймгийн засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг гарГАЖ өгөх талаар энэ удаагийн Засгийн газрын шийдвэр гарсан ” гэв. 

Г.ЁНДОН: Засгийн газрын хуралдаанд газрын тостой холбоотой асуудлаар танилцуулга хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188