• Өнөөдөр 2025-11-10

С.БЯМБАЦОГТ: Зөвшөөрлийн тухай хуулийг хурдан баталж, тусгай зөвшөөрлийг багасгамаар байна

2022-05-13,   616

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд Хүнсний тухай хуультай холбоотой мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд үүнтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан юм.  Тус хуультай холбоотойгоор С.Бямбацогт “Зөвшөөрлийн тухай хуулийг 2019 оны гурван сард УИХ-ын 22 гишүүн УИХ-д өргөн барьсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас мөн онд, Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан байдаг. Өдгөө дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байхад ард иргэд, аж ахуйн нэгжийн хүсэн хүлээсэн хууль удаад байна. Тиймээс энэ Зөвшөөрлийн тухай хуульд УИХ зөвшөөрөл олгох хэрэгтэй байна.
 
    Монгол хүний амь нас, эрүүл мэнд, байгалийн баялаг, үндэсний баялагтай холбоотой асуудал гэсэн үндсэн хэдэн асуудалд тусгай зөвшөөрөл өгдөг баймаар байна. Үүнээс бусад нь бизнесээ чөлөөтэй эрхэлдэг байх гэдэг агуулгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан. Энэ 1400 зөвшөөрлийг 400 болтол нь цөөлөх үүднээс тус хуулийн төслийг санаачилж, боловсруулсан. Тэгсэн мөртлөө тусгай зөвшөөрлийг багасгаж, хүнд суртлыг багасна гэж яриад байдаг.  УИХ  энэ хуулийн төлийг хурдан хэлэлцүүлж, баталж өгмөөр байна” гэв. 
 

С.БЯМБАЦОГТ: Зөвшөөрлийн тухай хуулийг хурдан баталж, тусгай зөвшөөрлийг багасгамаар байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188