Ардчилсан намын бүх гишүүд улс орон даяар аймаг, дүүрэг, сумандаа хуралдаж, асуудлаа хэлэлцсэн түүхэн тэмдэглэлт өдөр болж өнгөрлөө. 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн бүх шатны гишүүд нэгэн зэрэг хуралдаж анхан, дунд шатандаа эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Дээд Шүүх хуулийн хугацаандаа багтаан АН-ын даргын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхийг шаардлаа.

АН-ын бүх гишүүдийн Онц хурлын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал ийнхүү хэлэхдээ “Ардчилсан намын 330 сумын намын дарга нар 2022.04.30-ны өдөр хуралдаж өөрсддөө олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 330 сумын бүх гишүүдийг нэгэн зэрэг хуралдуулъя гэдэг шийдэлд хүрч энэхүү хурлыг зарласан. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нар маань бүх гишүүдийн хурлаа зарласны үндсэн дээр өнөөдөр АН-ын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум бүх гишүүдийн хурлаа хуралдуулж байна. Улс орон даяар хуралдаж байгаа АН-ын нийт гишүүддээ амжилт хүсч, талархаж байгаагаа илэрхийлье. Хуралдаанд оролцож байгаа нийт гишүүд маань улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хямрал, авилга, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гэх мэт асуудлуудыг хэлэлцэн эрх баригчдад шаардлага гарган хүргүүлэхээр ажиллаж байна. Ардчилсан намын 117000 гишүүний саналаар сонгогдсон дарга Халтмаагийн Баттулгыг УДШ бүртгэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бидний эвлэлдэн нэгдэх эрх болоод АН-ын нийт гишүүдийн сонголтыг хүндэтгэ гэсэн шаардлагуудыг нийт гишүүд маань хүргүүлж байна. Уг шаардлагадаа Монгол Улсад хараат бус шүүхийн тогтолцоо байгаа эсэхэд эргэлзэж буйгаа ч мөн илэрхийлж байна.

Мөн Ардчилсан намын гишүүдийн эв нэгдлийн асуудлыг хэлэлцэн ярилцаж байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, АН-ын сонгуульт гишүүд, УТЗ-ийн гишүүдийг эв нэгдэлтэй байж АН-ын үндсэн дүрэм, үзэл баримтлалыг барьж ажиллахыг шаардсан шаардлагуудыг тус тус хүргүүлж байна. Түүнчлэн АН-ын лидерүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэлдэх газраа олохоо байсан мэт С.Зориг агсны хөшөөн дээр очиж хэрүүл хийдэг ээ болимоор байна. Энэ хүнийг үнэхээр хүндэтгэдэг бол тайван байлгаж өгөөч гэж намын гишүүд шаардаж байна. Намын хэрүүлдээ С.Зориг агсныг оролцуулдаг ах нартаа хандаж хэлэхэд, С.Зоригийг тайван байлга гэж хэлье! хэмээн мэдэгдлээ. Өнөөдөр 18.00 цагт улс орон даяар хуралдсан Ардчилсан намын бүх гишүүдийн хурлын нэгтгэсэн дүн гарах аж.
.jpg)
| АН-ын 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн бүх гишүүний "Онц хурал" зэрэг боллоо |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |