АН-ын 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн бүх гишүүдийн "Онц хурал" өнөөдөр 12:00 цагт нэгэн зэрэг боллоо. АН-ын бүх гишүүдийн "Онц хурал"-ын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал
“Ардчилсан намын 330 сумын намын дарга нар 2022.04.30-ны өдөр хуралдаж өөрсддөө олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 330 сумын бүх гишүүдийг нэгэн зэрэг хуралдуулъя гэдэг шийдэлд хүрч энэхүү хурлыг зарласан. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нар маань бүх гишүүдийн хурлаа зарласны үндсэн дээр өнөөдөр АН-ын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум бүх гишүүдийн хурлаа хуралдуулж байна. Улс орон даяар хуралдаж байгаа АН-ын нийт гишүүддээ амжилт хүсч, талархаж байгаагаа илэрхийлье. Хуралдаанд оролцож байгаа нийт гишүүд маань улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хямрал, авилга, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гэх мэт асуудлуудыг хэлэлцэн эрх баригчдад шаардлага гарган хүргүүлэхээр ажиллаж байна. Ардчилсан намын 117000 гишүүний саналаар сонгогдсон дарга Халтмаагийн Баттулгыг УДШ бүртгэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бидний эвлэлдэн нэгдэх эрх болоод АН-ын нийт гишүүдийн сонголтыг хүндэтгэ гэсэн шаардлагуудыг нийт гишүүд маань хүргүүлж байна. Уг шаардлагадаа Монгол Улсад хараат бус шүүхийн тогтолцоо байгаа эсэхэд эргэлзэж буйгаа ч илэрхийлж байна.
Мөн Ардчилсан намын гишүүдийн эв нэгдлийн асуудлыг хэлэлцэн ярилцаж байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, АН-ын сонгуульт гишүүд, УТЗ-ийн гишүүдийг эв нэгдэлтэй байж АН-ын үндсэн дүрэм, үзэл баримтлалыг барьж ажиллахыг шаардсан шаардлагуудыг тус тус хүргүүлж байна. Түүнчлэн АН-ын лидерүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэлдэх газраа олохоо байсан мэт С.Зориг агсны хөшөөн дээр очиж хэрүүл хийдэг ээ болимоор байна. Энэ хүнийг үнэхээр хүндэтгэдэг бол тайван байлгаж өгөөч гэж намын гишүүд шаардаж байна. Намын хэрүүлдээ С.Зориг агсныг оролцуулдаг ах нартаа хандаж хэлэхэд, С.Зоригийг тайван байлга гэж хэлье” хэмээн мэдэгдлээ.
Өнөөдөр 18:00 цагт улс орон даяар хуралдсан Ардчилсан намын бүх гишүүдийн хурлын нэгтгэсэн дүн гарах аж.
| АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: С.Зориг агсныг тайван байлга |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |