• Өнөөдөр 2025-05-20

Л.ХАЛТАР: Дарханы замаас үүдэн осол гарвал хохирлыг гүйцэтггэгч компаниас нэхэмжлэх боломжтой

2022-05-05,   366

       УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Дарханы замын түр зам дээр гарч буй ослын тухай Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын асуултад хариуллаа.

   Тэрбээр "Тээврийн цагдаагийн албаныхантай ярьж байгаад хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын муугаас болж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд материалаараа хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Манай яам гүйцэтгэгч нартай энэ заалтаар гэрээ байгуулсан. Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр техникийн бүрэн бүтэн байдал, хурд хэтрүүлснээс бусад тохиолдолд түр замаас шалтгаалан хохирол үүсвэл тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компаниас хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Дарханы замын таван багцын ажил жигдрээд явагдаж байгаа. Бид бүх чадлаараа ажиллаж байна. Дөрөвдүгээр багцын замыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа" гэв.

Л.ХАЛТАР: Дарханы замаас үүдэн осол гарвал хохирлыг гүйцэтггэгч компаниас нэхэмжлэх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188