• Өнөөдөр 2025-05-20

УИХ-ын чуулганаар дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй

2022-04-30,   681

     УИХ-ын чуулганаар Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ. Хуралдаан хаалттай болсон бөгөөд нууц хуралд оролцсон гишүүдийн ихэнх нь гишүүдийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй. 

    Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм. Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг заавал түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзсэн юм. 

 Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүн тус бүр дээр нууц санал хураалт явуулж олонх гишүүн прокурорын саналыг дэмжсэнгүй, дөрвөн гишүүнээ авч үлдлээ. 


УИХ-ын чуулганаар дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188