• Өнөөдөр 2025-11-10

Н.Энхболд гишүүн ирснээр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ

2022-04-29,   468

     УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ. Тодруулбал, тус хорооны дарга Н.Энхболд хуралдаанд ирснээр ийнхүү ирц бүрдэж, хурал эхэлсэн байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд тус гишүүдээс шаардлагатай баримтуудыг цаасаар гаргуулж авч байгаа юм байна.

   Үргэлжлүүлэн ХЗБХ, ТББХ, 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай.

 Сануулахад, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн. Асуудлыг ажлын таван хоногт багтаан шийдвэрлэх учиртай. Уг хуулийн хугацаа даваа гаригийн 14:00 цагийн орчимд дуусах юм. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд Н.Энхболд дарга нь юм.

Н.Энхболд гишүүн ирснээр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188