• Өнөөдөр 2025-05-01

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХ БАРИВЧИЛГАА ЭХЛЭХ ҮҮ

2022-04-28,   780

   Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг,  Х.Ганхуяг нар айдастай бас бэлтгэлтэй байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр баривчлах өдөр нь тун ойртсон. Гишүүд олны өмнө “Би буруугүй” гэж байгаа боловч явахаасаа өмнө "Юу, юу амжуулах ёстой билээ" хэмээн толгой дараалан бодож, заримыг нь бөөцийлж байгаа болов уу. УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шийдэх хугацаа ирэх даваа гарагт дуусах юм. Тус хугацаанд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хамгийн түрүүнд хуралдаж хэлэлцэнэ.

ДӨРВӨН ГИШҮҮНИЙ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ ГИШҮҮД

      Эдгээр хороодоос гарсан дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

Өөрөөр хэлбэл, дөрвөн гишүүний хувь заяаг Төрийн байгууллагын байнгын хорооны нууц санал хураалт голчлон шийднэ гэсэн үг. Тус хороонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Шадар сайд С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар багтдаг.

ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО ӨЧИГДӨР ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДСАНГҮЙ

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 19:30 цагт дууссан. Түдгэлзүүлэх саналын талаар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан “Гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 22.1-ийн дагуу шалгаж байна. Мөн Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байгааг онцлов. Харин гишүүдийг түдгэлзүүлэхийг УИХ-ын гишүүд дэмжихгүй байвал цаашид яахыг хэлэхэд эрт байна гэсэн мэдээллийг өгөв. Үүнээс гадна бусад гишүүнтэй холбоотой асуудалд ийм үйл ажиллагаа хийхгүй бол бусад нотлох баримтын хүрээнд шууд гэм буруугийн асуудлыг шүүх рүү шилжүүлэх боломжтой. Бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд заавал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх бүрэн боломжтой. Тиймээс бусад гишүүд дээр мөрдөх байгууллагын санал орж ирээгүй” гэлээ.

     Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил өнөөдрийн хуралдаан олон цаг үргэлжилсэн ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй гэлээ. Тэрбээр “Н.Энхболд гишүүн өвчтэй байгаа тул дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Улсын Ерөнхий Прокурорын зүгээс гишүүдийн талаар тус тусад нь танилцуулга хийсэн. Бид хуулийнхнаас асуултаа асууж, гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, тайлбар авсан. Хурлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан. Бид өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй. Гурван шалтгаантай. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор, хуулийнхан бидний асуултад хариулт өгсөн боловч нэлээн олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр болсон. Нэмэлт материалууд маргаашаас өгөхөөр боллоо” гэлээ. Иймээс талуудын аль аль талыг нэмэлт мэдээлэл ирүүлэхийг хүсч, Халдашгүй байдлын хорооны гишүүд шийдвэр гаргаж чадаагүй учир хуралдаан өнөөдөр дахин үргэлжлэх аж. 

Ё.БААТАРБИЛЭГ: “ХУУРАЙ ГҮЖИРТ ХАРИУ ҮГҮЙ” ГЭДЭГ. БИ БУРУУГҮЙ

     УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд оролцсоныхоо "УИХ-ын Халдашгүй Байдлын дэд хорооны дэгийн дагуу би асуултанд нь хариуллаа. “Хуурай гүжирт хариу үгүй” гэдэг үг байдаг юм. Би буруугүй" гэв.

Г.АМАРТҮВШИН: НАМАЙГ ШАЛГАЖ БУЙ ҮНДЭСЛЭЛ НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

      УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хуралдаанд оролцсныхоо дараа мэдээлэл өгөхдөө "Аж ахуй нэгжид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татсан юм байна. Гэтэл энэ зээлийн хэмжээ 16 тэрбум болж буурсан, хүүнд нь 9.6 тэрбумын зээлийн хүү төлсөн. Анх барьцаалсан хөрөнгө нь хэвээрээ байна. Тиймээс яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна. Хөгжлийн банк ч байна уу, арилжааны банк ч байна уу дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн хорооны найман гишүүн хуралдаж байгаад хамтын шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг үндэслээд есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ шийдвэр гаргадаг. Нийт 16 хүн шийдвэр гаргахад оролцдог. ТУЗ шийдвэр гарсан тохиолдолд гүйцэтгэх захирал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй" гэлээ.

Н.АЛТАНХУЯГ: НАМАЙГ ЕСӨН ЖИЛИЙН ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ЯЛЛАХ ГЭЖ БАЙНА 

    Намайг УИХ-аас зайлуулахын тулд 9 жилийн өмнөх Засгийн газрын тогтоолоор яллах гэж байна. "Намайг яллагдагчаар татсан тогтоолыг өнгөрсөн баасан гарагт гаргасан юм билээ. Намайг ямар хэрэг буруутгаж яллагдагчаар татаад байгааг сая асуулаа. Гэтэл есөн жилийн өмнөх Засгийн газрын гаргасан хувийн компанийн эзэмшлийн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртлэх замыг Эрдэнэс MGL төрийн өмчийн компанид худалдаж авч өгөх тогтоол гаргасан. Энэ асуудлаар намайг яллагдагчаар татсан. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэсэн. Энэ бүхнээс дүгнэхэд улс төрийн зорилгоор намайг яллагдагчаар тооцож байна гэж үзэж байна. QSC компани, Хөтөлтэй холбоо асуудал гэж өмнө нь баахан мэдээлсэн. Энэ асуудалтай гэж бодтол есөн жилийн өмнөх замын асуудлаар яллагдагч болгож. Тэр замыг 174 тэрбум төгрөгөөр улсад авч байж. Тэгээд 324 тэрбум төгрөг цугласан. Тэгэхээр улсад ашигтай үйлдэл болсон байгаа биз дээ. Тэр замыг худалдаж авсан 174 тэрбум төгрөгийг Эрдэнэс MGL компани Хөгжлийн Банкнаас авчихаад төлөөгүй байгаа юм байна. Тэр нь надад ямар хамаатай юм бэ. Ер нь есөн жилийн өмнөх шийдвэрээрээ яллагдагч болно гэдэг инээдтэй сонсогдоод байгаа юм. Гэхдээ тэр шийдвэр нь улсад ашигтай шийдвэр байсан. Яагаад намайг буруутгаад байгааг Улсын ерөнхий прокуророос асуухад дэд хорооны гишүүд УЕП-оос асуулт асууж болохгүй гэсэн" гэв.

 
 

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХ БАРИВЧИЛГАА ЭХЛЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 18:58:20
    пяззз: МАНЫН МАНГАРУУДАА БЯМБАЦОГТ, УНДРАМ, АНАНДБАЗАР ХУЧИРХИЙЛЭГЧ, ДАМДИННЯМ НАР ХААЧЧИВ АА???? БОСООГИЙН ХЕГШИН АМРАГ АДЬЯАСУРЭН ГИШУУН ХААЧВАААА????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 12:25:05
    Зочин: aa hahah heleh ug alga aa zdu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 12:25:00
    Зочин: aa hahah heleh ug alga aa zdu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 12:20:56
    zochin: ih bariwchilgaa ch geh shig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 09:52:57
    zochin : харах царайны дебил царайлсан малнууд байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188