Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. Тэрбээр “УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-аар оруулсан. УИХ-д гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, мөрдөн шалгах байгууллагаас тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгөх үндэслэлтэй. Хоёрдугаарт, прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь ажлыг нь хийх боломж олгох ёстой. Тиймээс хуулийн байгууллагын шалгалтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Нэр бүхий дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас санал ирүүлсэн. Үүнийг прокурорын байгууллагаас хянаж “Үндэслэлтэй байна” гэж үзсэн учир яллагдагчаар татаж буй юм.
Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолтой гишүүд танилцаж байгаа. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гишүүд хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь шалгалтын явцад нууцлалтай байдаг учир хэргийн хохиролтой холбоотой нарийн мэдээллийг хэлэх боломжгүй. Нэр бүхий УИХ-ын гишүүд өөрсдийгөө “буруугүй” гэж байгаа бол “буруугүй” гэдгээ өөрөө буюу өмгөөлөгчөөрөө дамжуулж, мөрдөх байгууллагад илэрхийлэх ёстой. Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэл байна. Хэрэг бүртгэлтийн хэргээр нэмж орж ирэх гишүүд байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл, УИХ-ын тухай хуулийн 9.8-аар гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагааг хориглодог. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир ямар нэгэн байдлаар гишүүнтэй холбоотой хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирэх юм бол гишүүний бүрэн эрхийн асуудал яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар 31 ажиллагаа байна. Прокурорын зөвшөөрлөөр 18, мөрдөгч дангаараа хийдэг 13 зөвшөөрөл байна” гэлээ.
| Б.ЖАРГАЛСАЙХАН: Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаж байгаа учир ямар нэгэн гишүүний хөрөнгийг битүүмжлэх шаардлагатай болбол түдгэлзүүлэх санал оруулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |