Засгийн газрын нэгдсэн хуралдаан үргэлжилж, хуралдааны зарим шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Манай улс сүүлийн 30-аад жил зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсноос хойш төр, орон нутаг, хувийн сектортой хамтдаа бизнесийн бүх салбарт холилдож, өрсөлдөж байна. Төрийн өмчит компаниудад сайн засаглал тогтоож чадаагүй. Энэ алдааг засах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулсан.
Дөрөв, дөрвөн жилээр УИХ төрийн хийвэл зохих бизнесийн төрөл жагсаалтыг гаргадаг. Өөрөөр хэлбэл, таван жил төлөвлөгөөнд тусгасан тодорхой орчинд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулдаг болно. Төр заавал хувьцаа эзэмшихгүйгээр бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэх үүднээс зарим төрийн болон орон нутгийн өмчит компанитай хамтран хувьцаа эзэмших замаар хувийн секторуудад өөрийн хувьцааг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Цаашид төрийн болон орон нутгийн өмчит компанийг ашгийн төлөө ба ашгийн төлөө бус гэж ангилна. Ашгийн төлөө бус гэдэгт ихэвчлэн стратегийн ач холбогдолтой, эрчим хүчний компаниуд, эмнэлгийн байгууллагууд орно.
Хоёрдугаарт, Монгол Улсын Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл юм. Энэ сарын эхний долоо хоногт иргэд тайван жагсаал хийсэн. Үүнд Эрүүгийн хуульд хамаарах авлига, албан тушаалын хуулийн чангалах шаардлага ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн жагсагчдаас шаардлага хүлээн авч, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө авсан. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байна. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахааргүйгээр хуулийн төсөл оруулж ирж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах хэрэг хялбаршуулсан журмаар шийтгэхийг нэмэлт өөрчлөлтөөр хасаж байгаа. Тодорхой албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд хэргээ шалгуулахгүйгээр явдаг халдашгүй эрхтэй албан тушаалтнууд байдаг. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, үргэлжлүүлэн шалгаж, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нь 20 жилээр хасаж, ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа.
Өнгөрсөн жилүүдэд Эрүүгийн хэрэг илрэх явцад зарим ял шийтгэлийн бодлого хөнгөдөж байгааг анзаарсан. 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг хүчингийн гэмт хэргээс ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүйгээр шууд хорих өөрчлөлт хийнэ” гэв.
| Х.НЯМБААТАР:16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол торгуулийн ял оноохгүйгээр шууд хорих өөрчлөлт оруулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |