“Монгол хүн буруу ярьж, зөв ойлгодог юм. Бид мэргэжлийнхээ нэршлээр ярьчихлаа” гэх мэт өөрсдийгөө зөвтгөмөөргүй байна, дарга нар аа. Тоо баримт, хуулийн нэршил, зүйл, заалтаа зөв хэлж, тайлбарлаж чаддаггүй дарга нарыг ч бид “Сандарсандаа тэгж хэлсэн байх” гэж өөгшүүлмээргүй байгаа юм. “Хамуурсан бродюр”, “Хаалтаа нээгээд, хаалтаа хаагаад”, “Түлш хямдхан учир иргэд их түлж байна”, “Ямар усан тээвэр, юун дүүжин тээвэр” гээд л мэлзээд эхэллээ шүү дээ, НЗДТГ-ын дарга нар. Тэд мэдэгдэл хийх бүртээ үгээ урд, хойно нь оруулж гацаж түгдэрч, мунгинаад эцэстээ иргэдийг төөрөгдүүлж, заримдаа бүр загнаад дуусдаг гэхэд болмоор. Д.Сумъяабазарын бүрдүүлсэн дарга нарын иргэдийн дургүйг хүргэж, хэлсэн үгэндээ бантдаг, утга найруулга, логик дараалал, ёс зүйн алдаатай мэдэгдлүүдээс товчхон хүргэе.
Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт орлоо.Тэрбээр Туул голыг сувагчилж хотын төв рүү татах тухай мэдэгдэж байсан. Харин “Улаан бал” нэвтрүүлгийн үеэр энэ тухай ярихдаа “Ямар усан тээвэр” хэмээн мэлзэж, гайхав. Сэтгүүлч түүний өмнө ярьж байсан дээрх асуудлыг сануулахад тэрбээр “Манайхан алиалахдаа ч юм уу, хошигнохдоо сайхан ард түмэн шүү дээ. Манай хүн мөрөөдлөө ярьчихсан юм шиг байна лээ” гэж өөрөө давхар алиалаад дууссан юм.
.jpg)

Нийслэлийн түгжрэлийг хэрхэн бууруулах талаар тэр ээлжит мэдээллээ өгсөн. Харин тэрбээр “Ачилтын үнийг 100 мянга болгох шийдвэр гаргаагүй. Хэн нэгэн иргэдийг санаатайгаар үймүүлж буруу ташаа мэдээлэл тараасан байна лээ. Түгжрэлийн тухай худлаа ярьж, аргацаасан байдлаар хандах юм бол түгжрэл хэзээ ч арилахгүй. Улаанбаатар хот хуучин автомашины оршуулгын хот биш. Би хотоо тийм байгаасай гэж бодохгүй байна” гэсэн. Мөн тэрбээр түгжрэлийг бууруулахын тулд “Гашуун шийдвэр гаргана” гэдгээ мэдэгдсэн. Үүнийхээ хүрээнд буруу рультэй автомашин оруулж ирэхгүй байх, татварын хураамжийг нэмэгдүүлнэ гэх “гашуун” мэдээлэл өгсөн.

Улаанбаатар хотын автозамын асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ олон нийтэд тайлбар, мэдээлэл өгсөн. Энэ үеэр тус газрын Дарга Г.Баярсайхан “Манайд бродюр солино гэсэн тусдаа ажил байдаггүй. Тухайн замын шинэчлэлтийн явцад хамуурсан буюу элэгдсэн хашлагыг л сольдог. Цас хайлуулахад цацдаг бодис бетонон хашлагыг эвдэж, элэгдүүлдэг. Тийм болсныг нь л сольдог бөгөөд солих шаардлагагүйг нь сольдоггүй. Манай улс ихэнхдээ бетонон бродюр хэрэглэдэг. Тэр нь цас хайлуулах бодис давс цацсантай холбоотойгоор ашиглах хугацаа нь богиносох тохиолдол гардаг" гэв. Түүний тус тайлбар “Амьтан хамуурдаг” гэж сонсож байснаас цемент хамруулдаг гэж төсөөлж байсангүй хэмээн олны гайхширлыг барсан юм.

Хотын орлогч дарга Ж.Сандагсүрэнгийн арванхоёрдугаар сарын 9-нд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хориог сулруулахаар болсныг зарласан. Тэрбээр тухайн үед “Бид нар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжиж байгаатай холбогдуулаад тодорхой 52 чиглэлийн үйл ажиллагааг энэ бол ойролцоогоор тэгээд нэг 20 мянга орчим, 21 мянга орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажиллагсад ажилладаг ийм салбарыг үйл ажиллагааг нь хязгаарлалттай, зарим нэг нь тодорхой хязгаарлалтын хүрээнд нээж ажиллахаар шийдвэр гарахаар байна” гэсэн юм.
Дээрх мэдэгдэлд хоёр алдаа бий. Эхнийх нь “Бид бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдал рүү шилжиж байна” гэх өгүүлбэр. Тодруулбал, тэр энэ мэдэгдлийг арванхоёрдугаар сарын 9-нд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хориог сулруулахаар болсныг зарлах үедээ хэлсэн үг. Өөрөөр хэлбэл “Бид бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна” гэж хэлэх нь гамшгийн үеийн хуулиараа зөв нэршил билээ. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга хүн гамшгийн үеийн зэрэглэлээ ялгахгүй будилах нь хэр нийцтэйг албаныхан төдийгүй олон нийт хэрхэн үнэлж, дүгнэж байгаа бол. “Алдаж хэлээ л биз” гэх үгээр гаргасан алдааг нь хаацайлдаг баймааргүй байна.

Жил бүр утаатай холбоотой асуудал гарч, хэрүүл маргаан тасардаггүй. Энэ жил утаа яагаад их байгаа тухай иргэдийн асуултад Д.Ихбаяр “Сайжруулсан түлшний үнэ хямд байна. Ийм учраас иргэд их түлж байна. Мөн зуухны чанар муу, айлуудын галлагаа буруу байна. Уугилт их байна” гэж хариулсан юм. Иргэдийг мөн ч их доромжилж, гал дээр шар тос нэмлээ дээ хэмээн түүнийг шүүмжилж байсан юм. Тэр утааны асуудлыг буруу ярьж тайлбарласантай холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.
Түүний гаргасан тус алдаанаас бусад нь суралцаж, олны өмнө бодит мэдээллийг үнэн зөвөөр нь хүргэж, тайлбарладаг баймаар. Даанч Д.Сумъяабазар дарга монголчуудыг "Алиа, хошин зүйлд дуртай" гээд нийслэлийн хэмжээнд тулгамддаг мянга мянган асуудлаа хошин сэдэв болгоод дуусах нь. Тиймдээ ч монголчуудаар тоглож зориудаар хүний санаанд багтахааргүй юм ярьж, мэдээлэл өгдөг байх нь гэж ойлгомоор. Мэдээлэл өгөхдөө мөрөөдлөө биш, тодорхой гарц, шийдэл ярьдаг, асуудалд бодитой хандмаар байна, дарга нар аа.
| Д.СУМЪЯАБАЗАР БА ТҮҮНИЙ АЛБАТУУДЫН ӨӨРСДИЙГӨӨ УНАГАЖ МЭДЭХ МАРЗАН ҮГС |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |