Аймгийн ИТХ-ын тогтоолоор сар бүрийн 25-ны өдрийг залуучуудын өдөр болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар суманд “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн үеэр төрийн болон төрийн бус 12 байгууллагын үйлчилгээг тус сумын иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Тус өдөрлөгийг МЗХ-ны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл, Сүхбаатар сумын ЗДТГ, ИТХ хамтран зохион байгуулсан юм. Залуучуудын холбооноос энэхүү өдөрлөгийг Сүхбаатар сумаас анхлан эхлүүлж байгаа нь энэ бөгөөд цаашид сар бүр нэг суманд зохион явуулахаар төлөвлөжээ. Төрийн байгууллагуудын мэдээлэл, сургалт, олон улсын төсөл хөтөлбөр, хуулийн зөвлөгөөг иргэдэд өгч, эрүүл мэндийн тусламж, үсчин, гар утас засвар зэрэг ахуйн үйлчилгээнүүдийг нэг дор үзүүллээ. Гурван удаагийн сургалт, мэдээлэлд 80 орчим иргэн, 30 гаруй хүүхэд хамрагджээ. Иргэдийн хувьд нийгмийн даатгал, хуулийн мэдээллийг илүүтэй сонирхож, мэргэжлийн шүдний эмчээс зөвлөгөө үйлчилгээг олноор авч байлаа. Ингэж олон төрлийн үйлчилгээг нэг дор авах нь иргэдийн хувьд өндөр ач холбогдолтойг сумын Засаг дарга Б.Батхүрэл онцлоод зохион байгуулагчдад талархал илэрхийлэн сум орон нутгийн зүгээс залуучуудаа дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв.
| “Өөрчлөлтийг өөрөөсөө” өдөрлөг болж өндөрлөлөө |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |