Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай хамтарч ажиллах төлөөлөгч, намын гишүүн үлдээгүй учир түүнийг огцруулах шийдвэр гарчээ. Учрыг тодруулбал, түүний хууль бус үйлдэл, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, гарын салаагаараа баруун солгоогүй цацдаг, эрх зүйн чамдамжгүй үйлдлийг сөрөг хүчин болон намынх нь гишүүд эсэргүүцэж, албан тушаалаас нь чөлөөлөх улсын төрийн шийдвэр гаргасан гэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Баянгол дүүргийн ИТХ болж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжжээ. Ингэхдээ МАН-ын 10, АН-ын 18, ХҮН-ын нэг төлөөлөгч нийлээд Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан байна. Хэдийгээр Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр сарын өмнө гарсан ч түүний шийдвэр албажаагүй учир хугацаа хожиж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсаар байгааг эсэргүүцэж, тус дүүргийн нэр бүхий хэд хэдэн төлөөлөгч манай сайтад хандлаа.
Засаг дарга Ө.Сумъяабаатарын хууль бус үйлдлийн талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлэхдээ “МАН аль ч түвшинд авлига, албан тушаалын хэргийг таслан зогсоож, үнэнч шударга, зарчимч ажиллахаа мэдэгдэж, уг зарчмыг дээд, доодгүй шатанд баримтлан ажиллаж байгаа. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга уг зарчмыг эсэргүүцэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ах, дүү амраг саднаа ажилд авдаг нь нууц биш болсон. Өнгөрсөн 1.6 жилийн хугацаанд бид Баянгол дүүргийг дүүргийн хэмжээнд хүргэх гэж, С.Эрдэнийн байгуулсан албан тушаалын ураг төрлийн хэлхээх таслах гэж хэрэндээ хичээж ажиллалаа. Гэтэл өнөөдөр байдал улам дордчихоод байна. Ө.Сумъяабаатар дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гар, хөл болж, түүний тушаалаар ажиллаж ирсэнд бухимдалтай байна. Баянгол дүүрэгт С.Эрдэнийн ургийн мод цэцэглэж байсан бол одоо УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ө.Сумъяабаатар нарын ургийн мод цэцэглэж байна. ЗДТГ-т тэдний хамаарал бүхий хүн гэж байхгүй боллоо. Хамаатнуудаа, хамаарал бүхий этгээдүүдээ ажилд авч, өндөр албан тушаалд томилдог нь зөвхөн эхний жишээ. Энэ нь төсвийн мөнгөөр аялж, зугаалдаг, тендер будилантуулдаг зэргээр цааш хөвөрдөнө” гэлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард томилогдож байжээ. Тэрбээр 1.6 жил ажиллахдаа төлөөлөгч нартайгаа хамтарч ажиллаж чадаагүй, тэр бүү хэл намынхаа гишүүдтэй ойлголцож чадаагүй учир албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан гэнэ.
Энэ талаар өөр нэгэн төлөөлөгч хэлэхдээ “Баянгол дүүрэг МАН 21 төлөөлөгчтэй, үнэмлэхүй ялалт байгуулж, дүүрэг хөгжүүлэх ажилдаа орсон. Намынх нь гишүүд шударга ёс шаардаж, Засаг даргынхаа хууль бус үйлдлийг эсэргүүцэж, огцруулах шийдэр гаргасанд баяртай байгаа. Баянгол дүүрэгт шинэ салхи сэвэлзэж, залуу гишүүд, төлөөлөгч нар зарчимч, шударга байна шүү дээ. Хэрэв МАН-ын 10 гишүүн Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэрийг дэмжээгүй байсан бол түүний хууль бус төсвийн зарцуулалт, ураг төрлийн хэлхээ үргэлжилсээр байх байлаа. Ө.Сумъяабаатар нь төсвийн мөнгөөр ах, дүү хамаатан садан, намын гишүүдээ гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж байсан удаатай. Бүр тодруулбал, МАН шилдэг төлөөлөгчөө шалгаруулсан юм билээ. Намынх нь зүгээс шилдэг төлөөлөгчөө шагнах ёстой атал Ө.Сумъяабаатар төсвийн мөнгөөр гадаадад аялах эрхийн бичиг олгосон. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр төлөөлөгчөө гадаадад аялуулж, зугаацуулж байгаа юм. Энэ мэт түүний хууль бус үйлдэл далай шиг их байгаа” гэлээ.
Ө.Сумъяабаатарыг огцруулах хэд хэдэн ноцтой үндэслэл байгаагийн нэг нь төсвийн мөнгөний хууль бус зарцуулалт гэнэ. Түүний хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн учраас намынх нь гишүүд хамтарч ажиллах боломжгүй хэмээн санал оруулж, нууц саналт хураалт явуулсан байна. Нууц санал хураалтын хариуд Баянгол дүүргийн МАН-ын гишүүдийн олонх нь Засаг даргатайгаа хамтарч ажиллаж чадахгүй гэх саналд нэгдсэн байгаа юм.
Түүний төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан өөр нэгэн ноцтой баримт нь УИХ-ын- гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол дүүргийн ЗДТГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гаргаж, Арабын нэгдсэн Эмират Улсад гадаадад томилолтоор ажиллах бүрэлдэхүүнд оруулж, төсвийн мөнгөөр зугаалуулж байжээ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Өнгөрсөн хоёрдугаар сард Ө.Сумъяабаатар хуурамч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гарын үсэгтэйгээр түүний туслах Ш.Мөнгөнтуяаг гадаад аялуулсан нь үнэн. Ж.Ганбаатараас албан тушаал ирж, Ө.Сумъяабаатар уг шийдвэрийг нь хууль бусаар хэрэгжүүлсэн гэсэн үг. Ингэхдээ уг тушаалыг ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэлд даалгасан байна лээ. Б.Нарангэрэл нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын бэр нь шүү дээ. Ердөөсөө л Баянгол дүүргийг удирдаж байгаа нэгэн. Гишүүний туслах байсан эмэгтэйд хуурамч тушаал гаргаж, төсвийн 25 сая төгрөгөөр аялуулах болсон нь түүний огцрох нэгэн үндэслэл болж байгаа” гэлээ.
Нэг сарын өмнө түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл албан тушаалтайгаа зууралдаж байгааг эсэргүүцэж байгаа аж. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг дээд албан тушаалтан руу явуулсан ч хариу ирэхгүй удаж, хугацаа хожиж байгаа нь дүүргийн ажилд санаатайгаар саад болж байна хэмээн зарим төлөөлөгч мэдэгдлээ. Дараагийн удаад түүний ноцтой баримтыг дэлгэнэ хэмээн. Мөн түүгээр ч зогсохгүй Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл төсвийн мөнгөөр ээжтэйгээ хамт Египетээр аялсан ноцтой баримтыг дэлгэх болно гэлээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРЫН УРГИЙН МОДЫГ “ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ” БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛД 29 ТӨЛӨӨЛӨГЧ НЭГДЖЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |