Хийх ёстой ажил тань хотоор нэг хөглөрч байхад юун Туул гол сувагчлах вэ Д.Сумъяабазар дарга аа. Арай хийх ажлаа олж ядаад байгаа юм биш биз дээ. Авто замын эвдрэл, түгжрэл, авто зогсоол, шар усны үер, хот төлөвлөлт гээд нийслэлчүүдийн толгойны өвчин болсон асуудлууд жилээс жилд нэмэгддэг гэдгийг та ямар мэдэхгүй биш. Тэгсэн мөртлөө иргэдийнхээ халтирч унах, угаартаж үхэх, түгжрэлд хамаг ажил, амьдралаа алдахыг харсаар байж “Хохино” гэсэн шиг гараа хумхиад суудаг занг чинь юу гэж ойлгох вэ. Иргэдэд тулгардаг энэ мянга мянган асуудлынх нь нэгийг нь ч болтугай хэл, амгүй "Шийдэж өгье" гэх чин сэтгэл, хотын даргын зангарга үнэхээр алга гэж үү эсвэл хүчрэхгүй байгаа юм уу. Энэ байдлаас болж нийслэлчүүд таныг ямар нэгэн ажил “хийнэ, эхлүүлнэ” гэж амны зугаа болгож ярихад чинь хүртэл итгэхээргүй болжээ. Таны хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үнэгүйдсээр бүр Туул голыг хотын төвөөр урсгах дээр туллаа. Ямар судалгаа шинжилгээний үндсэн дээр ийм даалгавар авч, ажил хэрэг болгож байгаа юм бол, нийтээрээ гайхаж байна.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Туул голыг сувагчилж, 200 метрийн өргөн, зургаан метрийн гүнтэйгээр хотын төвөөр урсгах хэрэгтэй. Мөн ОХУ-ын судлаачдын судалгаагаар Туул голд таван боолт хийж дэлхийн томоохон хотуудын дунд урсдаг урсацтай болгоно” хэмээн том ярьсан. Энэ тухай сонссон иргэдийн чих дэлдийж, "Хотын дарга өмнөх өчнөөн ажлаа хэл амгүй хийж чадахгүй байж одоо гол, усаар наадах нь дутаж дээ. Дахиад л халтуурын ажил эхлүүлэх нь" хэмээн бухимдацгааж байна. Арга ч үгүй биз дээ, зуны гурван сар автозам дээр нь тогтдог борооны ус нь гол болчихдог юм чинь. Хотын дарга энэ асуудлыг мартаагүй л байлтай, ядаж борооны усаа зайлуулж сурчихаад усан оргилуур, усан бассейн, усан хөшиг, хотын төвөөр ус урсгах талаар ярьж эхэлмээр юм даа. Олон нийтийн сүлжээнд “сонгодог” лайварчин хэмээн алдаршсан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэлдгээр түүнийг улаан тонуулч, хулгайч, луйварчин гэдэгт нь ямар нэгэн ажил хийнэ гэж ярихаас нь илүү итгэж, энэ тухай хошуу нэмэх болж. Энэ утгаараа тэр мөнгө идэх дараагийн ажлаа гол, устай холбож, хүссэнээрээ урсгаж, хааж, боож тоглохоор шийдэж.

Хэдэн жилийн өмнөөс судлаачид "Манай улсын усны нөөц маш бага болсон" гэж ярьж байсан. Бараг тэдний ярьж буйгаар 2030 он гэхэд усгүй болох юм билээ. Гэтэл Туулын урсгалаас хотын төв рүү татна гэдэг хэн хүний санаанд ч тэр, бодит байдалд ч тийм амар нийцэхгүй нь лавтай. Эрс тэс уур амьсгалтай манай орны нийслэлд гол урсах тийм их ач холбогдол байхгүй л болов уу. Үнэхээр л хийх ажлаа олж ядсан хүний санаа шиг эсвэл мөнгө угаах дараагийн том ажил нь юм биш биз хэмээн хардаж байна. Магадгүй бүтэлгүйтвэл, өнгөрсөн жил "дүүжин тээвэр барина" гээд таг болсон шиг л усан тээвэр гэж хэсэг шуугиулж байгаад намжиж магадгүй л юм. Яагаад ингэх болсныг хотын дарга өөрөө мэдэж байгаа байлгүй. Хийсэн ажил, эхлүүлсэн ажлаа бүрэн дүүрэн, баталгаатай хийж чадахгүй дандаа хоноцын сэтгэлээр ханддаг гэдгийг нь иргэд андахгүй болж.
Тухайлбал, өнгөрсөн жилийн хөл хорионы үед зам засварын ажил эхлүүлсэн. Харамсалтай нь, ямар ч судалгаагүй ажил замынханд үүрэгдэж, зам засах бэлтгэл, бэлэн байдлаа хангаагүй замынхан бажгадсандаа нэг, нэг цайны данх барьж ирээд хар тос цутгаж байсныг санаж байгаа болов уу. Нөгөө нөхсөн замууд нь долоо хонохгүй хууларч, автомашины дугуйнд наалдаж олны бухимдлыг барж байсан. Тэгэхээр хотын дарга минь ядаж эхнийхээ ярьсныг албан ёсоор хэрэгжүүлчихвэл таны үг жинтэй тусна шүү дээ.
| ХИЙХ АЖИЛГҮЙ Д.СУМЪЯАБАЗАР ТУУЛ ГОЛООР НААДАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |