Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт
Өчигдөр УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр түгжрэлийн асуудал түүний санхүүжилтээс болж Ч.Хүрэлбаатар ба хотын гишүүдийн дунд маргаан үүссэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлыг хөндөж, хөнгөн галт тэргийн санхүүжилтийг гацаасан асуудалд төсвийн байнгын хороог буруутгасан юм. Түүний дараа Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Хөнгөн галт тэрэг нийт 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжих төсөл. ТЭЗҮ хийгдсэн тооцоогоо баталгаа болно.. Тэгэхээр 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газрын баталгаа болж бичигдэнэ. 2022 онд өрийн босго ДБН-ий 70 хувь байгаа. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Ирэх жил өрийн босго 64 хувьтай байна. Тиймээс Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Цаана нь 1000 хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу хамаагүй" хэмээсэн юм. Түүнийг ийн үг хэлсний дараа хотынхон ихэд бухимдаж түүнтэй саргөлдөв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар уурссан. Э.Бат-Амгалан “Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Улаанбаатар хотын нийт иргэдэд хамаатай хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг хассан. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан. Улаанбаатарын иргэд хүн биш, Увсын иргэд л хүн юм уу" хэмээсэн юм. Ийн хотынхон нийслэлийн түгжрэлд бухимдаж, Увсын тойргоос гарсан гишүүн төсвийн мөнгө харамлаж "зодолдоцгоов".

ЗАСГИЙН ГАЗРЫН АВТОМАШИНУУДЫГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛАХААР БОЛОВ
Засгийн газрын 43 дугаар тогтоол буюу хэмнэлийн горим хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчит компанийн захирлуудад нэмэлт урамшуулал олгох бүх заалтыг хассан. Одоо захирлууд үндсэн цалингаас өөр байр болон гадаад, дотоодод амрах зэрэг бусад урамшуулалгүй болсон. Засгийн газар том оврын, тансаг зэрэглэлийн автомашины хэрэглээнээс татгалзсан. Тиймээс эхний ээлжид автомашинуудыг Засгийн газрын авто баазад төвлөрүүлнэ. Ингээд нэн шаардлагатай орон нутагт хуваарилна. Заримыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж ажиллаж байгаа.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут-ыг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Артают Срисамут Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа орлоо. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тайланд Улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.
Элчин сайд Артают Срисамут Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулж, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Монголын залуусын анхны нэгдэл болох Монголын Залуучуудын Холбооны ажил сүүлийн жилүүдэд үр нөлөөгүй болоод байгаа билээ. Мөн тус байгууллагын байрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа асуудал жилийн жилд яригддаг ч тодорхой үр дүн, шийдэлд хүрч чадаагүй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байр буюу олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар Авлигатай Тэмцэх Газарт ханджээ. Монголын Залуучуудын Холбооны байрны асуудал 2019 онд мөн сөхөгдөж байх үед тус холбооны дөрвөн давхар байшингийн ердөө нэг давхарт л МЗХ үйл ажиллагаа явуулж бусад давхрыг нь аж ахуйн нэгжүүдэд түрээсэлдэг буюу зориулалтын бусаар ашигладаг мэдээлэл гарч байв.
.jpg)
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: ЕРӨНХИЙ САЙД АТГ-Т ХАНДАЖ, Ч.ХҮРЭЛБААТАР НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН ДОЛОО ХОНОГ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |