Хуурамч тамгатай С.Эрдэнэ Х.Баттулгаас айж усанд хаясан чулуу шиг л алга болж. Харин улс төрд гал асаах найдвар төрүүлсэн Х.Баттулга Ардчилсан намыг жинхэнэ тамгатай нь атгачихаад нууц ноёнтон шиг л хүчтэй байна. Гэвч тэр одоохондоо Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээгээд эд хаваа гайхуулж, том, жижиг ямар нэгэн хөзөр дэлгэлгүй тас атгачихаад, хэсэг азнаж сууна. Улсын дээд шүүх түүнийг Ардчилсан намын даргаар бүртгэх нь ч тодорхой. Нэгдүгээрт, Улсын дээд шүүх бүртгэлийн байгууллага учир ажлаа хийж, түүнийг заавал бүртгэх ёстой болно. Хоёрдугаарт, “Улсын дээд шүүх Х.Баттулгын гарт байгаа, ямар ч асуудалгүй” гэх олны яриа байдаг. Энэ ч утгаараа тэр юунд ч санаа зовж, түүртэхгүйгээр Ардчилсан намыг нам шиг байлгахын төлөө зүтгэх байх гэж найдаж буй олон хүн бий.
Хамгийн сонирхолтой нь, Ардчилсан намын бүлгийн даргын сунгаа үргэлжилж, нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нарыг орон нутгаар явж, иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байх хооронд Улсын дээд шүүхээс С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэж, Ж.Батсуурийг намын даргын сунгаанаас нэрээ татахад хүргэсэн. Гэвч сунгаа хуулийн дагуу болдгоороо болж, Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус Их хурлын үеэр намын шинэ дарга Х.Баттулгад Ардчилсан намын жинхэнэ тамгыг гардуулж өгсөн. Тухайлбал, Ардчилсан намын дарга асан З.Энхболд "Х.Баттулгад гардуулах тамга 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан нам байгуулагдсаны дараа миний захиалж хийлгэсэн албан ёсны тамга мөн байна. Харин С.Эрдэнийн барьж буй тамга нь Ардын намынхны хийж өгсөн хуурамч тамга юм. Х.Баттулга Ардчилсан намын дарга болсон. Одоо Ардчилсан намын бүх зүйл баталгаажиж цор ганц дарга, ганц тамгатай боллоо. Ардчилсан намыг өнөөдрийг хүртэл муудаж, буруутгаж байгаа хулгайчуудаас салж цаашдаа ялах зам маань тодорч байна” гэсэн юм.
Энэ цагаас хойш С.Эрдэнэ олны өмнө гарч ирж ямар нэгэн тайлбар мэдээлэл хийж, “Би Ардчилсан намын дарга, надад тамга байгаа” хэмээн ярьсангүй, таг чиг. Магадгүй тамга нь, даргын албан тушаал нь хуурамч гэдэг нь олны өмнө ил болоод эхлэхээр яахаа мэдэхгүй тэвдэж суугаа байлгүй. Гэхдээ юу санаж, сэдээд хэзээ нэгэн цагт “Би дарга, надад тамга бий” гээд дөвчигнөөд гараад ирэхийг таах аргагүй. Яг одоохондоо бол мухардалд орчихсон яагаад ч Х.Баттулгыг нугачин дарж чадахгүй, түүнд итгэх иргэдийн итгэл, сүр хүчинд мөхөстөж, ганцаардаж, айж байх шиг.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын залуучуудыг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх тоолонд нь хэн дуртай нь “Намынхаа дотоод асуудлыг шийд” хэмээн амыг нь таглаж, доромжилж эхэлсэн. Тэр цагаас Ардчилсан намыг төлөөлж дуугарах ч хүн олдохоо байж, дарга нар нь тамга, тэмдгийн хэрүүлтэй өнөөдрийг хүргэсэн. Харин “шинэ, жинхэнэ” гэх тодотголтой Х.Баттулгыг сонгогчид нь “Түүний улс төрийн дараагийн нүүдэл нь юу байх бол, юу хийх бол, жинхэнэ сөрөг хүчин байж чадах болов уу” гэх олон шаардлага, хүлээлтээр угтаж байна.
| ХУУРАМЧ ТАМГАТАЙ С.ЭРДЭНЭ Х.БАТТУЛГААС АЙЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |