• Өнөөдөр 2025-05-19

МБХ: Ипотекийн зээлийн хүүг эрс буулгах боломжтой мэт үндэслэлгүй ярьж буй нь олон сөрөг үр дагавартай

2022-04-19,   326

         Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монголын ипотекийн корпораци” ХХК-тай холбоотойгоор “Энэ байгууллага нь банк болон иргэд хооронд ипотекийн зээл зуучлах замаар дундаас нь 2-3 хувийн хүү авч, ашиг хүртдэг. Хэрвээ энэ байгууллага дундаас нь ашиг хүртдэггүй бол ипотекийн зээлийн хүүг 4.0 хувь болгох боломжтой” гэх агуулгатай мэдэгдэл хийсэн. Харин “Монголын ипотекийн корпораци” ХХК-иас Шадар сайд С.Амарсайханы дээрх мэдэгдлийн няцааж тайлбар хийсэн. Тэгвэл өнөөдөр Монголын банкны холбооноос мэдэгдэл гаргажээ. 
 
Тодруулбал, Монголын банкны холбоо энэхүү мэдэгдэлдээ “Өрсөлдөхүйц бүтэцгүй, хүүгийн түвшин өсөж буй одоогийн нөхцөлд МИК-ын үйл ажиллагааг үгүйсгэж, одоогийн тогтолцооны хүрээнд зээлийн хүүг эрс буулгах боломжтой мэт үндэслэлгүй шуугиж байгаа нь ипотекийн зээлийн хүртээмж, зээл олголт буурах, улмаар хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн төлбөр зогсох хүртэл сөрөг үр дагавартай” гэж дурджээ. 
 
Монголын банкны холбооны мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 

МБХ: Ипотекийн зээлийн хүүг эрс буулгах боломжтой мэт үндэслэлгүй ярьж буй нь олон сөрөг үр дагавартай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188