• Өнөөдөр 2025-05-19

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шатахууны үнийг барих тогтвортой эрхзүйн орчин бүрдсэн

2022-04-15,   572

     Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
 
       Тэрбээр "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:
 
74 хувь нь үнийн өсөлт
15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх 
12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх
12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байв.
Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна.
 
      УИХ үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хуулийг өнөөдөр батлан гаргалаа. Ингэснээр хэд хэдэн үр дүн гарна.
 
   Тухайлбал, шатахууны үнийг боломжит хэмжээнд барих эрх зүйн орчин бүрдлээ.
 
Хууль батлагдсанаар шатахуун импортлогч ААН-үүдэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох
Зээлийн хүүгийн татаасыг төр хариуцна
  Эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, бензиний үнийг ЗГ, төв банктай нийлж, хямралт үед боломжтой хамгийн дээд хувилбараар барих эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно.
Учир нь манай улсын хувьд инфляцад хамгийн их нөлөөлж, үнэ хөөрөгддөг зүйл бол шатахуун. Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо байна" гэв.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шатахууны үнийг барих тогтвортой эрхзүйн орчин бүрдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188