Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулна. Цаашлаад төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих зэрэг бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Дөрөвдүгээр сарын 11-нээс УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200" унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй" хэмээсэн юм.
Тэрбээр “Монгол Улсын ЗГХЭГ-аас өгсөн чиглэл, үүргийн дагуу Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн өмчит компани, төсөвт байгууллага, яам, агентлагт ашиглагдаж байгаа том оврын тээврийн хэрэгслийн судалгааг гаргасан. Судалгаанд 1000 орчим автомашин хамрагдаж, үүнээс үүдэлтэйгээр жилд 11 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа нь тогтоогдсон. Зардлыг ангилж үзвэл, автомашины жолооч нарын цалин дөрвөн тэрбум, даатгал, татварт гурван тэрбум, сэлбэг хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулж буй судалгаа гарсан. Зөвхөн 1000 орчим машинд хийсэн судалгаагаар жилд 11 тэрбум төгрөгийн зөрдөл гарч байгаа нь үрэлгэн зардал байна гэж үзэж байгаа. Төрийн өмчит компаниудаас гаргасан судалгаар нийтдээ 10 орчим мянган тээврийн хэрэгсэл бий. Эдийн засгийн хүндрэлтэй үед төр шинээр автомашин худалдаж авахгүй. Бүгдийг нь хориглочихсон байгаа. Харин цаашид автомашин худалдан авч, парк шинэчлэлт хийхдээ байгаль ээлтэй, бага оврын мотортой машин авах журам гаргана. Одоогийн байдлаар 200 гаруй том овын жийпийг төвлөрүүлнэ. Үүнээс бололцоотой автомашинуудыг зарж, мөнгийг нь улсын төсөвт суутгана. Мөн шаардлагатай байгууллагад буву шүүх, хууль хяналтын байгууллагад хэрэгтэй автомашиныг нь шилжүүлж өгнө” гэв.
| Б.ЦЭНГЭЛ: Төрийн өмчит 200 гаруй автомашиныг борлуулж, заримыг нь шүүх, хөдөө явдаг албан хаагчидтай газарт шилжүүлж өгнө |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |