Цар тахлын хуулиар халхавчилж, Төрийн албанд төрийн албаны шалгалтгүйгээр, хэн дуртай нь томилогдож, хоёр жил дураараа дургилаа. Төрийн албаны зөвлөлөөс Цар тахлын хуулиар томилогдсон яам, агентлаг, нэгжүүдийн дарга нараас толгой дарааллан авах ёстой, зүй ёсны Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалтын захиалгыг авч байгаа. Гэсэн ч энэ байдал цэгцрээгүй, цэгцрэх болоо ч үгүй байгаа ажээ. Одоогийн байдлаар гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, таван агентлагийн дарга нар сонгон шалгаруулалтад оролцоогүй байгаа гэх. Бүр болоогүй Соёлын яамны ТНБД нь шалгалтад оролцох эрхээ захиалахгүй байгаа төдийгүй “Төрийн албаны шалгалт өгөх эсэх нь миний дур. Миний шалгалт өгөх эсэхийг Төрийн албаны зөвлөлийн дарга ч мэддэггүй юм” хэмээн даналзаж байсан удаатай.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит, хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа гэнэ. Мөн тус зөвлөлөөс иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн албанд хууль зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож, иргэнийг төрийн алба хаах адил тэгш боломжоор хангаж, чадахуйн зарчимд суурилсан, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлж, ёс зүйтэй сахилга хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс Эрчим хүчний яаманд шалгалт оруулж, хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх хугацаатай үүрэг өгчээ. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоол Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Дамдинпүрэвийн Батзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Аюурын Энхбат, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ганбаатарын Энхтүвшин, Төсөл хөтөлбөр хариуцсан шинжээч Чулууны Төгөлдөрбалжир нарыг хууль зөрчиж, албан тушаалд томилсон болохыг тогтоожээ. Бүр тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг зөрчиж, дээрх дөрвөн хүнийг албан тушаалд томилсон болохыг тогтоож, хууль зөрчиж албан тушаалд томилсон шийдвэрийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний дотор хүчингүй болгох хугацаатай үүргийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход хүргүүлсэн байна.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохоор удирдуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, нэгдүгээр сарын 19-ний өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл шалгалт явуулжээ. Шалгалтаар тус албан хаагчид нь хууль зөрчиж, албан тушаалд томилогдсон болох нь тогтоогдсон тул Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохицуулах газрын дарга Д.Батзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга А.Энхбат, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Г.Энхтүвшин, Төсөл хөтөлбөр хариуцсан шинжээч Ч.Төгөлдөрбалжир нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэнэ. Дээрх албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн тухай хариу албан бичгийг ч Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.
Энэ тухай Эрчим хүчний яамнаас хариу мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхдээ “Эрчим хүчний яаманд хийсэн Хүний нөөцийн аудитын мөрөөр авах арга хэмжээний хариуг үүгээр мэдэгдэж байна. Төрийн албан зөвлөлөөс гаргасан 16 дугаар тогтоолыг үндэслэн нэр дурдагдсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөллөө” хэмээжээ.
Харин эх сурвалжийн хэлснээр "Төрийн нарийн бичгийн дарга нь хууль зөрчиж томилогдсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан ч тэр хүмүүс өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа. Ажлаас чөлөөлөх шийдвэр гараад 45 хоногийн хугацаа өнгөрч байхад ажлаа хүлээлцэж дуусаагүй гэх шалтгаанаар төсвөөс цалин авч, ажлаа хийж байгаа нь хууль бус үйлдэл юм. Тодруулах юм бол, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин өнөөдөр ч ажилдаа ирсэн харагдана лээ. Бусад нь ч ялгаагүй. Энэ дөрвөн хүн нь ямар даргын шахаагаар, арын хаалгаар яаманд ажилд орсон болоод Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын шийдвэрийг биелүүлэхгүй байгааг гайхаж байна. Эсвэл ТНБД Б.Насантогтох Төрийн албаны зөвлөлийг алга дарам цаасаар хуурчихаад тэднийг хамгаалаад байна уу гэх хардлага төрж байна" гэлээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохоос тодрууллаа.
Тэрбээр “Хууль бусаар албан тушаалд томилогдсон гэх дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн нь үнэн. Нэгдүгээрт, чөлөөлөгдсөн дөрвөн хүний нэг болох Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзоригийн тушаал гарч, мэргэжилтэн болсон. Энэ сарын 21-нд Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтаа өгөх гээд хүлээж байна. Хоёрдугаарт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга А.Энхбатыг ажлаас нь чөлөөлсөн. А.Энхбат нь Цар тахлын хуулиар томилогдсон учраас “Ажлаасаа үндэслэлгүй халагдсан” гэх үндэслэлээр шүүхдээд явж байгаа. Гуравдугаарт, Төсөл хөтөлбөр хариуцсан шинжээч Чулууны Төгөлдөрбалжирыг ажлаас нь чөлөөлсөн байсан. Тус хүн нь Төрийн албаны шалгалтаа өгөөд, буцаад мэргэжилтнээр томилогдсон байгаа. Дөрөвдүгээрт, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ганбаатарын Энхтүвшинийг чөлөөлсөн. Одоогийн байдлаар Ажлын хэсгийн дарга байсан учраас бичиг, баримтаа хүлээлгэх шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүн мэргэжилтэн болсон гэсэн үг. Үүнээс биш, ажлаа өгсөн хүмүүст цалин олгоод, хууль бусаар ажиллуулсан зүйл байхгүй. Энэ хүмүүс нь Ковидын хуулиар томилогдсон байсан. Төрийн албаны зөвлөлөөс шалгалт явуулахад халагдсан хоёр хүнд цалин олгосон баримт олдоогүй” гэлээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ САНХҮҮГИЙН ДАРГА А.ЭНХБАТ ТЭРГҮҮТЭЙ ДӨРВӨН ХҮНИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН НЬ ТОГТООГДЖЭЭ |
|
2025-05-19 12:59:22
2025-05-19 12:42:50
2025-05-19 12:39:45
2025-05-19 12:37:03
2025-05-19 12:24:44
2025-05-19 12:10:26
2025-05-19 12:00:00
2025-05-19 10:58:35
2025-05-19 10:44:29
2025-05-19 10:40:56
2025-05-19 10:36:36
2025-05-19 10:14:17
2025-05-19 10:06:40
2025-05-19 09:38:25
2025-05-19 09:35:24
2025-05-19 09:17:33
2025-05-19 08:56:39
2025-05-19 08:46:13
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-18 16:43:03
2025-05-18 16:09:34
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |