• Өнөөдөр 2025-05-19

У.Хүрэлсүх: Шаардлагагүй зардал, хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана

2022-04-11,   450

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзлаа. Дэлхий нийт цар тахалтай хоёр жил тэмцэж байгаа энэ үед олон улсад геополитикийн асуудал үүссэн. Үүний улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хоёр дахин нэмэгдэж, үр тариа, ургамлын үнэ 30-40 хувиар өсөөд буй юм. Тиймээс УИХ, Засгийн газар ажлаа уялдуулж, шаардлагатай бол төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Эрчим хүч, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулахад онцгой анхаарч, хаврын тариалалтыг сайн хийж, хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах нь туйлын чухал гэдгийг мөн онцлон тэмдэглэв.Тэрбээр, “Төсвийн тодотгол хийх эсэх талаар өнөөдөр ярилцах хэрэгтэй. Ард түмэндээ нөхцөл байдлын талаар үнэнийг хэлж байх ёстой. Дээр нь шаардлагагүй зардал, хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана. Дэлхий нийт маш хүнд нөхцөл байдалд байна. Тиймээс ард түмний шаардлагад анхаарч, яаралтай шийдвэр гаргахыг анхааруулж байна. Монгол Улс хүнсний хэрэгцээг дотоод хангах, өөрсдөө шатахуун үйлдвэрлэгч байх, эрчим хүчний эх үүсвэртэй байх шаардлагатай гэдгийг сүүлийн хоёр жил харууллаа. Монгол эдийн засгийн хараат бус улс болох зайлшгүй шаардлага тулгарч байна” гэлээ.

У.Хүрэлсүх: Шаардлагагүй зардал, хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188