• Өнөөдөр 2025-05-19

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫН ЭЗЭМШИЛ КОМПАНИ, АХ, ДҮҮ НАРЫНХ НЬ ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

2022-04-11,   6433

    Г.АМАРТҮВШИН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР ХАС БАНКНЫ БАРЬЦААНД БАЙСАН "ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР" КОМПАНИД ХӨГЖЛИЙН БАНКНААС ХОЁР УДАА ЗЭЭЛ АВЧ ӨГЧЭЭ 

   Өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффист болон тэдний ах, дүү нарынх нь гэрт нэгжлэг хийжээ. Тэдний ажлын байранд нэгжлэг хийх үеэр АТГ-ынхан  хэд хэдэн ноцтой баримт илрүүлсэн байна. Тухайлбал, Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа  Х.Ганхуяг, Г.Дамдинням нартай хамтран эзэмшдэг “Вертекс майнинг партнер” ХХК-нд 33 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаагийн шалгалтаар тэд Хас банкны барьцаанд байдаг “Вертекс майнинг партнер” ХХК-аараа хуурамч бичиг баримт бүрдүүлж, Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авсан болох ноцтой баримт илэрсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.  

Г.АМАРТҮВШИН ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАЖ, ШУДАРГА ДҮРД ТОГЛОВ

       Дээрх ноцтой баримт илэрсний дараа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин сандарсандаа яаралтай гал унтраах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ байгаагаа цахим хуудсаараа мэдэгдсэн. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулахыг уриалж, үр дүнд хүрэхгүй гэдгийг нь мэдсээр байж шударга дүрд тоглосон гэхэд болно. Учир нь, хуулиараа УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах боломжгүй аж. Өөрөөр хэлбэл, хэн нэгний түдгэлзэх саналын дагуу асуудлыг шууд шийдэх боломжгүй, түдгэлзүүлэх гэдэг Улсын Ерөнхий прокурорын мэдэлд байдаг гэсэн үг. Тэгэхээр түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор хоёр тохиолдолд оруулдаг хуулийн зохицуулалттай юм. 

ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА: УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол прокуророос түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьдаг

      Тиймээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулга “УИХ-ын бүрэн эрхийн гишүүнээс түдгэлзэх санал гаргасан Г.Амартүвшинийг хуулийн мэдлэггүй юм уу, ямар ч үр дүнгүй гэдгийг нь мэдсээр байж албаар иргэдийг төөрөгдүүлж байна” хэмээн үзэж байгаа тухайгаа тайлбарласан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүн буюу халдашгүй бүрэн эрхтэй хуулийн этгээд гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг гурван цагийн дотор баривчилж, Ерөнхий прокурор УИХ-ын даргад мэдэгдэх ёстой хуулийн зохицуулалт бий. Хоёрдугаарт, хуулийн байгууллага шалгаж байхад тухайн этгээдийг гэмт хэрэгт холбогдсон байхыг тогтоосон бол  яллагдагчаар татаж, түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьдаг. Хэрвээ УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргавал, Ёс зүйн байнгын хороо тус асуудлын талаар хуралдаж, хуулийн байгууллагын шийдэх асуудал байна гэж үздэг. Харин гэмт хэргийн шинжтэй үйл явдал мөн эсэхийг прокурорын байгууллагаас шалгаж, “Хуулийн мухардалд орсон” байна гээд буцаачихдаг. Тэгэхээр Г.Амартүвшин гишүүн хуулийн хүрээнд асуудлыг харж түдгэлзэх хүсэлт өгөх боломжгүй гэдгээ мэдэж байгаа. Түүнд хоёр зорилго бий. Нэгдүгээрт, хуулийн мухардалд орохыг нь мэдсээр байж олон нийтийн төөрөгдүүлж, шударга гишүүний дүрд тоглож байна. Хоёрдугаарт, хуулиа мэдэхгүй байна гэж үзэж болмоор. Энэ хоёрын алин ч байлаа гэсэн түдгэлзэх хүсэлтийг УИХ хэлэлцэх боломжгүй. Үүнийг мэдэхгүй иргэд Г.Амартүвшинийг шударга хэмээн үзэж, дэмжээд байгаа юм. Түүний гаргасан санал ямар ч үр дүнгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр  УИХ-ын гишүүнийг хүндэтгэн үзэх эрүүл мэнд, боловсрол болон бусад нэн шаардлагатай шалтгаантай бол хуулийн дагуу  УИХ-ын дарга чөлөөлдөг” гэсэн юм.

Г.АМАРТҮВШИНИЙ ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР ХӨГЖЛИЙН БАНКНААС ХОЁР УДАА ЗЭЭЛ АВСАН КОМПАНИТАЙ ТАНИЛЦ

     “Вертекс майнинг партнер” ХХК-д 2020 оны нэгдүгээр сарын 3-нд 33 ТЭРБУМ төгрөг зээлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. “Вертекс Майнинг Партнер” ХХК нь 2017 онд Уул уурхайн үндэсний тэргүүлэгч олборлогч болох зорилгоор байгуулагдсан, 1000 гаруй ажилтантай гадаад худалдаа, автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж. Хамгийн гол нь энэхүү 33 тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа зүгээр ч нэг гаргаад өгчихөөгүй бололтой. Учир нь, “Вертекс майнинг партнер” ХХК-ийг түүний найз УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар үүсгэн байгуулж, өдгөө Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг хариуцан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Дамдинням Х.Ганхуягийн “Хера Инвестмент” компаниас хүртэл хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд эрх ашгийн зөрчилтэй эрхэм гишүүдийн компанид дотнын найз нь зээл цохохдоо “ногоон гэрэл”-ээр шийдсэн, шийдэх шийдэхдээ УИХ-ын сонгуулийн “зохицуулж” өгсөн хэмээн олон нийт хардаж буй.

 

Г.АМАРТҮВШИН ГЭЖ ХЭН БЭ

      Багахан хугацаанд олон хүний анхаарлыг татаж бизнес, эдийн засгийн салбар дахь шинэ дүр төрхөөр тодорч гарч ирсэн хүн бол яах аргагүй Ганибалын Амартүвшин байв. Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. Гадаад сурч байхдаа Казахстаны хамгийн том банкуудын нэг “Жэй Эс Си Казкоммерс” банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллажээ. Харин Монголд ирээд Хас банкны Ерөнхий захирлаар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар болон хувиараа бизнес эрхэлж  байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Түүнийг сонгуульд нэр дэвших үеэр 2007 оны нэгдүгээр сард Голланд буюу Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болсон байж болзошгүй гэх баримт олон нийтэд ил болж, намжсан. Тэгвэл Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болох хүсэлтээ гаргаж байсан гэх түүний эхнэр Б.Дэлгэрмаа нь Нидерландаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогджээ.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫН ЭЗЭМШИЛ КОМПАНИ, АХ, ДҮҮ НАРЫНХ НЬ ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 13:03:00
    Zochin: Gishuun baihdaa awsan bol shuud huu ,gishuun bish baihdaa awsan bol buruugui shde yalgaj salgaj heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 12:29:27
    Зочин: Хэдэн гайгүй залуусаар туг тахих гэж байгаа юм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 12:29:21
    Зочин: Хэдэн гайгүй залуусаар туг тахих гэж байгаа юм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 11:59:27
    Зочин: Бизнес хийж байгаа, залуучуудаа хамаагүй хэлмэгдүүлж болохгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 09:29:54
    иргэн: Ганхуяг гишүүнийг сайн мэднээ угаасаа бизнес хийж үзсээр байгаад босож ирсэн хүн өдий болтол зээлээ төлөөд хүүгээ төлөөж явж баына бусад шиг төлөхгүй гүрийгээгүй байгаан бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 21:19:18
    Зочин: Одоо БХЯ ны сайд Сайханбаяр болон ТНБ Ганхуяг нарын Цэргийн госпитальд тендер будилуулсан ашиг сонирхолын үүднээс цэргийн штабуудад ах дүүс намын нөхдөө авилгадаж шахсан ОХУ айлчлалаар явахдаа асар их мөнгө төсөвөөс хулгайлсан.Албан тушаалын зэрэглэлд шаардлага хангахгүй нутгынхаа Б.Энход гэгч эмчийг дур мэдэн төрийн албаны зөвөлийн шаардлага хангаагүй нөхрыг албан тушаалд томилж 22 тэрбумын эмийн тендер БХЯ өөртөө татаж будилуусан гэмт хэргийг урьд нь АТГ д албан тушаалын гэмт хэргээр шалгагдаж байсан ТНБ Ганхуягын хэргийг хурандаа Коля гэгч замхруулсан хэргийг сэргээж шалгах цаг болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 19:57:26
    Иргэн: Бүлэг дээрэмчдийг хатуу ял өгч хорьж шалгах үлдлээ дээ. Харахаас л хулгайч царайтай амьтад шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 19:50:31
    Док: Бандаашаа чи ичээч яацорсан ширэн нүүртэй чивэндээ чирэгдэж тэмбүүтэж хэвтмэр вэ энэ нэгМАН-гэж намаараа худалч,хулгайч,луйварчин,концессчин,төсөвчин,алуурчин,хүчинчин,үхсэн хүн хүртэл татаж чангааж уулздаг,9-н шид нь бүрдсэн улс самарсан улаан яргачин нам нэг бнаа хүүр гэж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 19:42:31
    Иргэн: Тэгээд яахын МАН-хулгайч нараа хаацайлаал аваал үлдийшдээ 24-онд УИХ-д дэвшчихсэн л хар машиндуулаал тангаргаа өргөнө. Монголд цуст хувьсгал л хжрэгтэй энэ мэт бусдын боломжийг цуслагсадад үхэл л яг таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 18:51:54
    Зочин: Нүгэл нь нүдээр нь гарч байх шив дээ,одоо больж үз,ард түмэн бүгд мэдэж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 16:20:33
    Зочин: Тийм байлгүй дээ. Хас, хөгжлийн алинд ч хар мөртэй зүйл их л хийсэн байхаа. Мөрөөр нь мөшгөвөл яалт ч гүй баригдах ёстой. Ийм луйварчдыг хашраахгүй байж болохгүй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 14:42:54
    zochun: hobshiin hulgaichiig zailuul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 14:26:02
    Зочин: "БАНДААШ" гуай зүгээр ДООДОХОО захирч сур, юун хүн хэлэх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 13:01:06
    Irgen : Songuuliin huulind iim hulgaich nar ner debshij boldog uymuu naad huulia uurchil sejigtei bol songuuld bvv ursuldvvl
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 12:28:31
    Зочин: Ийм нөхдүүдийг мэдсээр байж Их Хухлын гишүүн болгож хуйвалдсан МАН д давхар хариуцлага ирэх учиртай.Иймэрхүү хүмүүсээр дүүрсэн УИХ хурал тарж байж асуудал шийдэгдэх байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 12:28:11
    Зочин: Ийм нөхдүүдийг мэдсээр байж Их Хухлын гишүүн болгож хуйвалдсан МАН д давхар хариуцлага ирэх учиртай.Иймэрхүү хүмүүсээр дүүрсэн УИХ хурал тарж байж асуудал шийдэгдэх байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 11:16:59
    Зочин: Манай 76 ардын жүжигчин цаашаа жүжээд байна. Ард түмнээ доромжлоод байна. Сэрцгээ эргээд талбайг дүүргээд тэр хуулийг нь талбай дээрээ засъя. Нэн яаралтай барьж хорьцгооё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 09:56:03
    Jigjid gombo uvuu emee: Луйвар хийх гэж уихуралд шургалдгаа больчих л доо. Шударга хэдэн мянган залуубуудлыг уих д ажиллуулъя.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188