УИХ-ын дарга Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн хямралтай үед иргэд хэмнэж амьдрах ёстой хэмээн хэлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт болсон залуучууд “Ажлаа хий” уриатай жагсаалын үеэр “Бид хэмнэж амьдрах ямар ч боломжгүй. Бидэнд хэмнэх мөнгө алга” хэмээн үзэл бодлоороо нэгдэж жагссан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй. Маргаашнаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод том оврын автотээврийн хэрэгсэл унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла” хэмээсэн байна.
| Г.ЗАНДАНШАТАР: УИХ-ын зардлыг 5.6 тэрбумаар танасан. Маргаашнаас удирдлагууд том оврын автомашин унахгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |