Үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан залуус Сүхбаатарын талбайд жагсаж байгаа. Өнгөрсөн шөнө жагсаалыг тараахаар хүч хэрэглэж, 60 гаруй иргэнийг баривчилсан.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд гарч ирж, мэдээлэл өгч байна. Тэрбээр “ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуустай уулзахаар талбайд гарч ирлээ. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар “ Өчигдөр орой 4:00 цагийн орчимд нийтийн эмх замбараагүй, хүнд нөхцөл байдал бий болсон. Жагсагчдын нэлээд хэсэг нь архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллага хууль, дүрэм заасны хүрээнд жагсаал, цуглааныг тараах уриалгыг жагсагч залууст тавьсан. Цагдаагийн байгууллагын таван албан хаагчийн эрүүл мэндэд хохирол учирсан бол төрийн тусгай хамгаалалтын хоёр албан хаагч эрүүл мэндээр хохирсон. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн жагсаал, цуглаанд оролцсон залуусыг хорьж, цагдаад байгаа тохиолдол байхгүй. Өглөө тодорхой залуусыг хуульд заасан хүрээнд өөрсдийг нь дуудаж, асууж тодруулаад хаяг, биеийн байдлыг нь тогтоогоод бүх хүнийг гаргасан. Тэгэхээр одоо жагсагчдаас хоригдсон нэг ч хүн байхгүй. Өчигдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид цагдаагийн эрх үүргийн хэм хэмжээгээ хэтрүүлсэн. Одоогоор цагдаагийн нэр бүхий алба хаагчтай холбогдуулж албаны шалгалт хийж байна. Удахгүй албаны шалгалтын дүнг хэвлэлийнхэнд танилцуулна. Хэм хэмжээгээ хэтрүүлсэн нэр бүхий алба хаагчдын өмнөөс уучлалт гуйж байна” гэлээ.
| Х.НЯМБААТАР: Нэр бүхий цагдаагийн алба хаагчдын өмнөөс уучлалт гуйж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |