Засгийн газрын мэдээллийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол Улсын Засгийн газраас Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнөөдрийн хурлаар баталлаа. Хөшигийн хөндийд байгуулагдах хот байгуулалтыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 29-нд Засгийн газраас шинэ онгоцны буудлыг дагаж, “АРИ СИТИ” байна гэж төлөвлөн, төлөвлөлтийг баталсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Шинэ зуун мод, Майдар гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хотууд байна гэж шийдвэрлэсэн. Дараа нь Хөшигийн хөндийд Богд хан төмөр зам, бусад төлөвлөлтийг цогц байдлаар харж үзэж, “Шинэ зуун мод” хотын ерөнхий төлөвлөлтийг өнөөдөр Засгийн газрын хурлаар баталж байна. Ерөнхий төлөвлөгөөтэй холбоотойгоор хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж байна.
Эхний үед барилгажих газрын инженерийн дэд бүтцийн ажлын зургийг бид хийгээд дуусаж байна.
Дөрөвдүгээр сард цахилгаан болон дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл ажил гээд эдгээр ажлын газрын зургийг хийгээд эхэлсэн. Хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн ажлын зургууд магадлалаар орж, эцэслэгдэж гарна. Ажлын зургийн нийт дүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч байна. Энэ жил Монгол Улсын Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан байгаа. Ингээд ажлын зураг магадлалаар батлагдсантай холбоотойгоор таван сард багтаж инженерийн дэд бүтцийн эхний ажлыг хий эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор автозам болон тээврийн сүлжээг дахин хийж явна. Цаашид, газар чөлөөлөх болон эрхзүйтэй холбоотой ажлыг хөндөж эхэлнэ” гэв.
| “Шинэ зуун мод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраас өнөөдөр баталлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |